Удтал шийрэгнэсэн Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийджээ
2017/04/17
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль тун удахгүй болох гэж байна. МАН Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын аль нэгийг нэр дэвшүүлнэ гэдгийг МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн.
Тэгвэл АН-аас Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдөнө гэдгээ одоогийн байдлаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Нийслэлийн засаг дарга асан, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл, Шадар сайд, Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав, Сангийн сайд асан, нийтлэлч Б.Баабар, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг нар албан ёсоор мэдэгдээд байгаа. Тэдний хооронд сунгаа явагдаж, албан ёсоор нэр дэвших хүн хэн болох вэ? гэдэг нь тодорхой болох юм. Тэгвэл энэ тухайд ямар байр суурьтай байгаагаа илэрхийлэлгүй, удтал шийрэгнэсэн УИХ-ын гишүүн асан, Монголын Ардчилсан Холбооны Дарга Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхийг шийдэх АН-ын сунгаанд оролцохоор болсон байна. Тэрээр уг сунгааны хамгийн хүчтэй өрсөлдөгч болох нь гарцаагүй юм.
Х.Баттулга нь 1963 оны 3 сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн.
1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль
1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн.
1979 - 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин
1982 - 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач
1990 - 2004 онд "Женко" ХХКомпаний Ерөнхий захирал
1997 - 2004 онд "Баянгол зочид буудал" Хувьцаат Компаний гүйцэтгэх захирал
1999 - 2004 онд "Мах Импекс" ХКомпаний гүйцэтгэх захирал
2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 -2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан.
Одоо Монголын Ардчилсан Холбооны дарга, АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч, зургийн даргаар ажилладаг.
П.Мандах
sonin.mn
bat · 2017/04/17
vhej dald or battulga
Нараа · 2017/04/17
улс эх орондоо хийж бүтээсэн бутээн байгуулалттай ...............чадалтай бүтээлч хүнээ монголын иргэд бид дэмжих хэрэгтэй
Arai bolohgui baihaa · 2017/04/17
Gadaad ehnertei ger bul baij ERUNHIILUGCH bolj boldog yum uu.,?!?!
Arai bolohgui baihaa · 2017/04/17
Gadaad ehnertei ger bul baij ERUNHIILUGCH bolj boldog yum uu.,?!?!
Arai bolohgui baihaa · 2017/04/17
Gadaad ehnertei ger bul baij ERUNHIILUGCH bolj boldog yum uu.,?!?!
Хүннү · 2017/04/17
Баттулгыг хоёр гараа өргөөд дэмжинэ шүү. АН-s busd ni hereggui
Зочин · 2017/04/17
дэмжинэ
Зочин · 2017/04/17
Uguiee ugui
Зочин · 2017/04/17
Uguiee ugui
Зочин · 2017/04/17
дэмжиж бна
zochin · 2017/04/17
demjie itgej bna
Зочин · 2017/04/17
demjinee zaawal ylnaa ok bolnoo
dash · 2017/04/17
Дэмжнээ
Зочин · 2017/04/17
больёоо больёоо
an · 2017/04/17
Энэ хулгайчийг дэмжихгүй