Намайг энэ угаасаа ойртуулахгүй хүн байна гээд ойлгочив уу?
2017/04/17
Захидал хүрэх өдрийн мэнд. Би бас л нэг ганц бие ээж. Хүү маань гараас гарч, бараг биеэ даасан. Одооны ихэнхи хүмүүсийн л адил хүүгийнхээ ааваас салаад олон жил ганцаараа бүхнийг болгох гээд явж байна. Нөхрөөсөө хойш 2 залуутай үерхлээ. Эхний залуу үерхэж байхдаа өөр хүнтэй суух гэж байгаа гээд, дараагийнх нь бас экстэйгээ суугаад тэгээд үлгэр дууссан даа
Тэгсэн мөртлөө одоо 2-лаа дандаа ярьдаг. Сүүлийн нэг жил нэг залуутай мэссэжлэв. Эхнэрээсээ салсан, ажил ихтэй, хөдөө их явдаг, үнэндээ хэдхэн удаа зүгээр уулзсан. Товчхондоо таалагдсан. Даанч хамгийн сүүлд уулзахдаа найзтайгаа халамцуу ирээд, манайд орно гээд. Би үдэш орой согтуу хүн гэртээ оруулахгүй гэсэн чинь маргалдаад, дахиж ирэхгүй гээд яваад өглөө. Би хэд хоногийн дараа найзынх нь хажууд эвгүй зан гаргасандаа уучлал гуйж мэссэж бисэн. Өөрөө бас уучлаарай гэсэн. Тэрнээ хойш сураггүй.
Өдөр бүр мэссэж бичдэг хүн таг. Би үнэндээ жаахан дассан байх. Өдий наслачаад юу гээд байгаа юм бэ гэж битгий загнаарай. Уг нь хэд уулзаад гайгүй сайн ойлголцсон гэж бодсон юмсан. Хүнийг мэдээж мэссэж, хэдхэн уулзалтаар дүгнэж болохгүй. Би юу зөвлөлдөх гээд байна вэ гэвэл би арай ширүүдэв үү? Намайг энэ угаасаа ойртуулахгүй хүн байна гээд ойлгочив уу?
cekc.mn
Монгол эр · 2017/04/18
Одоо халамцуу ирж байгаа юм чинь дараа нь бол архины асуудал гарах л юм байна. Хүлээцтэй бай. Өөр сайн залуу зөндөө байгаа шүү. Өөртөө итгэлтэй бай гэж хүсье.
Ninj · 2017/04/18
ugui ta zov ym hiisen , er ch bai em ch bai shuluuhan zan ni huuramch zangaas havigui shudarga
Зочин · 2017/04/17
гэртээ оруулаагүй зөв бншд. Даварцын. Мэдрээмжгүй гар байна даа.
Dad · 2017/04/17
Дор сэтгэгдэл бичсэн хүнтэй санал нэг байна. Яг үнэндээ манай монгол эмэгтэйчүүд хүсч байгаагаа нуудаг, гуйлгадаг, үнэн сэтгэлээрээ байж чаддагүй.
Зочин · 2017/04/17
Монгол эмэгтэйчүүдэд байдаг нийтлэг нэг гаж гэхүү хачин зүйл нь өөрийнхөө юу хүсэж байгааг мэддэггүй боддоггүй. зүгээр л бусдад харагдах байдлыг бодож амьдралыг солонгосын заваарсан савангийн дуурь шиг юмуу эсвэл эмэгтэйчүүдийн нэртэй баруун гадны сонин сэтгүүлээс орчуулсан нийтлэл мэдээгээр төсөөлж үнэлдэг, бодит байдал дээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд тийм ч их зөрөө байхгүй эм хүний бодсон зүйлийг эр хүн ч бодно, эмэгтэйчүүдийн хийдэг зүйлсийг эрчүүд ч хийдэг. Өөрийгөө бусдад нээхгүй бусдийг ойлгохгүй байж бусдаас илүүг хүсдэг хувиа хичээсэн үйлдэл.
Зочин · 2017/04/17
...