Б.ДАМДИН-ОЧИР

АН гэж баларсан сөрөг хүчин байна. Ардчиллаасхойшх парламентат он жилүүдэд Монголд иймсөрөг хүчинтэй УИХ байсангүй. АН ч хэд хэдэнпарламентад сөрөг хүч байсан. Ийм царайтайлав байгаагүйг түүх хэлнэ. Тэртээ 2000 онд Л.Гүндалай хүртэл ганцаараа АН-ыг төлөөлсөнхүчтэй сөрөг хүчин байлаа.

Энэ УИХ-д АН уг нь бүлэгтэй. Гэвч нам ньдотооддоо бөөн асуудалтай учраас бүлэг нь чбас эрээвэр хураавар юм болоод байна. УИХ-ын  дэд дарга Я.Санжмятав хуучин СоцДек-үүдээнэгтгэн шинэ нам байгуулна, Б.Наранхүү МАН-дэлсчээ гээд л тарж бутарсан мэдээ хаа сайгүй лсонсогдож байна.

Уг нь өнөөдөр УИХ-д суудалтай намын хувьдмаш чухал өдрүүд өнгөрч байна. Хоёрхон сарындараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжитсонгууль болно. Магадгүй, АН-ын хувьд төрийнэрхийг хамжин барилцах сүүлчийн боломж байх. Гэвч энэ намынхан сэхээрч байгаа шинж огт алга. Дотоод сонгууль гээч юмаар намынхаа шинэудирдлагыг тодруулсан ч дотоод зодоон нь уламгаарав.

Эцэстээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэрдэвшигчийн нэр хүндийг шалд нь буулгаж байхшиг байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэрдэвшинэ гэдэг АН-ынхны хувьд хуулийнхнаасбултах оромж, эсвэл хэн нэгнээс улс төрийн өшөө авах хэрэгсэл, тэр бүү хэл хувийн өс хонзонгоор нөгөөхөө унагахарга болж хувирав бололтой. Өнөөдөр энэ мэт шалтгааныг тээсэн Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, З.Энхболд, Р.Амаржаргал, Баабар нарын нэр ил болоод байна. Хэн нь нэр дэвших юм, бүү мэд. УИХ-д суудалтай нам нэрдэвшигчээ СЕХ-нд ирэх сарын 5-нд бүртгүүлэх ёстой. Арав гаруйхан хоног үлдсэн байна. Анх сүр бараатаймэдэгдэл хийн “Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ сунгаагаар тодруулна” гэж байсан хөг нь ч бүр өнгөрсөн байх. Энэхэдхэн хоногт сунгаа хийж амжихгүй. Тиймээс нэр дэвшигчийг Гүйцэтгэх зөвлөл нь дангаар шийдээд явуулчих дүрзураг харагдаад эхлэв. Ингэж ч ярьж байна.

Хамгийн гол нь хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг дээрээ нөгөөх фракцаараа талцан “зодолдож” буй ажээ. Дээрх нэрдэвшихээр горилогчдыг харахад АН-ын бүх гишүүдийн дэмжлэгийг авах, нэр цагаан улстөрч ганц ч харагдахгүйбайгаа юм. Бүгд л ямар нэг байдлаар “хар юм”-нд холбогджээ. Тэрийг ард түмэн мэдэж байгаа учраас энд нуршаадяахав.

Харин нэг л зүйл тов тодорхой болов. АН энэхүү “дотоод зодоон”-тойгоо Ерөнхийлөгчийн сонгуультай тулна. Хэн нь ч мандат авсан, бусад нь татаж унагахаар л ажиллана. Тэгэхээр энэ сонгууль МАН-ынх болохоор шулуудав бололтой.