Нямдорж оо, Лүндээжанцаан, та нар дэндүү хоцрогджээ
2017/04/18
“ЭЛСНИЙ 13” ба тэдний хувь заяа
2007 оны нэгэн өдөр Ч.Улаан гишүүн намайг дуудлаа. Юун тухай дуудсан болохыг нь нөхрөөс лавлатал, “Намд шинэчлэл өөрчлөлт өрнүүлэхийг дэмжиж байгаа юу? Энэ бичгийг уншаадахгүй юу? Дэмжиж байгаа бол гарын үсгээ зурчхаж үзээрэй” гээд хэдэн хуудас цаас надад өгөв. Миний хэзээний бодож явсан, намыг шинэчлэх хэрэгтэй гэсэн зөв зүйтэй санаа агуулсан, шударга шаардлага тавьсан тэрхүү бичигт арав гаруй гишүүн хэдийнээ гарын үсгээ зуржээ. Эргэлзэх юм надад огтхон ч байсангүй, тэр дор нь дэмжээд гарын үсгээ зураад өгчихлөө. Засгийн газрын гишүүдийн дотроос Хууль зүй, дотоод хэргийн сайд Д. Одбаяр бид хоёр л дэмжсэн байж билээ. 2007 оны 7-р сарын 6-ны өдөр “Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга Миеэгомбын Энхболд танаа” гэж хаяглан Т.Ганди, Ц.Шаравдорж, Т.Очирхүү, Л.Пүрэвдорж, Д.Арвин, Ц.Мөнхоргил, Д.Одбаяр, Ч.Улаан, Л.Одончимэд, Р.Нямсүрэн, Ч.Авдай, А.Цанжид болон миний бие гарын үсэг зуран өргөх бичиг хүргэлээ.
Үүндээ “МАХН өөрийн ажилд шүүмжлэл, дүгнэлттэй хандаж, өнөөгийн эмх замбараагүй байдлын буруутныг гаднаас хайж, алдааг бусдаас эрэхийг урьтал болголгүй, алдаа дутагдлыг өөрөөсөө эхлэн засаж залруулах нь шударга ёсонд илүүтэй нийцнэ. Төрийн албаны шинэчлэл хийх, Засгийн газарт бүтцийг боловсронгуй болгон олон шат дамжлага, хүнд суртлыг яаралтай арилгах, цомхон чадварлаг, үр бүтээлтэй бүтэц тогтолцоог бий болгох хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлж эхлэн төрийн үйлчилгээг сайжруулах гэх мэтчилэн есөн шаардлага хүргүүлж байна” гээд үргэлжлүүлэн. “...Энэхүү шаардлагыг тавьж захидал илгээж буй гишүүд бид албан тушаалын сонирхлоос ангид байж намынхаа шинэчлэлийг түргэтгэх чин эрмэлзлэлээр саналаа илэрхийлж байна.” гэж цохон тэмдэглэж байлаа.
“Сайдын өндөр сэнтийд эргэж заларчихаад, очиж очиж Д.Тэрбишдагва яаж байгаа нь тэр вэ? Яагаад тэр хүн ийм алхам хийв? М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газрын гишүүн байж намын дарга, засгийн газрынхаа тэргүүний эсрэг яаж байгаа юм бол?” гэх зэргийн хэл яриа, элдэв янзын таамаглал хэвлэлээр нэг хөвөрч байв. Сүүлдээ бидэнд Элсний 13 гэдэг хоч ч өгөөдөхлөө. Манай намын нөхдүүд л биднийг ил далдуур ийнхүү хочилж, мохоож, гутаах санаатай байгаа нь хэзээнээсээ хойш тодорхой юм чинь. Элсний 13 хэмээх нэр хоч зүүсэн тэр хүмүүсийн дотор сайд нар, байнгын хороодын дарга нар, туршлагатай улстөрчид багтсан байсан юм. Гэхдээ миний хувьд, тодорхой нэг саналаар бусад нөхөдтэйгөө санаа нийлэхгүй байгаагаа илэрхийлж байв.
Тэр бол “Сонгуулийн хугацаа дөхсөн, намын нэр хүнд ихэд унасан учир юуны өмнө Ерөнхий сайд, намын даргын албыг түр салгая. Ерөнхий сайд М.Энхболд засгийн газрынхаа ажлыг хийг. Харин намын даргаа өгч, орондоо өөр хүн томилуулах нь зүйтэй” гэсэн байр суурьтай байсан юм. Тэр бол миний хувьд тухайн үедээ гарцаагүй тулгарсан тактик нүүдэл байсан юм. Түүнээс биш намын дарга, засгийн газрын тэргүүн хоёр нэг л байх ёстой гэсэн хатуу бодолтой явдаг юм. “Засгийн газрын ажил ид ундарч байхад Ерөнхий сайд намынхаа ажлыг хийж амжихгүй ээ. Сонгуулийн өмнө МАХН- ын XXV их хурлыг хуралдуулж, намын бодлого, үйл ажиллагаа, боловсон хүчний томилгоонд шинэтгэл хийж, намын дарга нь түүндээ анхаараг. Засгийн газраа М.Энхболд толгойлоод яваг” гэсэн бидний дэвшүүлсэн санал, байр суурийг намын төлөөлөгчдийн олонх нь дэмжээгүй юм. Ардчиллын зарчмаар бүгдээрээ хэлэлцэж, олонхоороо аливаа юмыг шийддэг хойно. Тиймээс намын их хуралд оролцсон төлөөлөгчдийн гаргасан шийдвэрийг хүндэтгэхээс өөр аргагүй байв.
Элсний 13-ын шаардах бичгийн анхны төслийг Ц.Шаравдорж бичиж, Д.Дэмбэрэл, Т.Очирхүү нарт үзүүлж, Ч.Улаан, Л.Пүрэвдорж нар дэмжсэнээр бусад нөхдөд саналаа танилцуулж эхэлсэн гэдэг. Элсний 13 хэмээн цоллуулагсдыг Ерөнхийлөгч Н.Энхбаярын фракцын хүмүүс, түүний явуулга, түүний үүрэг даалгавраар гарч ирсэн хүмүүс гэж харддаг, гоочилдог л юм. Н.Энхбаяр дарга надад л лав ямар нэгэн үүрэг даалгавар өгсөн тохиолдол байгаагүй. Одоо бодож байхад тэр хүнд энэхүү асуудлыг хаяглаж, бидний тавьсан шаардлагыг бүрхэгдүүлж, улмаар анхаарлыг өөр тийш хандуулах гэсэн арга саам ч байсан байж болох л юм.
Манай арван гурвын нэг, шийдмэг, зоримог, бичиг номын чадвартан, олон талын авьяастан “Хоржоонтой дурсамж” номоороо утга зохиолын дээд шагнал “Алтан Өд” хүртсэн, Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Л.Одончимэд маань 2013 онд дээрх номондоо ингэж бичсэн байна билээ. “Анх 2005 онд МАХН-ын одоогийн дарга Ө.Энхтүвшин ахлагчтай жигүүр гэж байгуулагдахад, Ц.Нямдорж, “Болдогсон бол дорбинкдчих юмсан” гэж хэлээд бөөн шуугиан дэгдээж байсан. Жигүүрээ ад үзэж хавчаад, журмын нөхдөө бүлтгэнүүлж байтал нь “Элсний 13” гэгч гарч ирээд сандаргасан юм. Сандаргана гэдэг намын дарга, удирдах зөвлөлийн гишүүдийг айлгачихсан гэсэн үг. 2007 оны хавар нэг өдөр Ц.Шаравдорж, Т.Очирхүү, Д.Пүрэвдорж нар манай өрөөнд орж ирээд намын рейтинг урд хожид байгаагүй дор орлоо. Энэ чигээрээ байвал 2008 оны сонгуульд гарцаагүй ялагдана. Бүгдээрээ зохион байгуулалтад орж, шаардлага тавьж, Намын их хурал хийлгэж, намын дарга Ерөнхий сайдын ажлыг тусгаарлая. Намын даргад зөвхөн Их хуралд бэлтгэх ажил даалгаж бүгдээрээ тусалъя. Намын дүрэм, мөрийн хөтөлбөр, боловсон хүчний бодлогод өөрчлөлт оруулъя гэх мэт сэдвээр ярилцаж санал нэгдлээ.
Бидний 13 гишүүний тав нь сайд болон салбар тэргүүлж байсан хүмүүс. Н.Энхбаярын ятгаасаар “Элсний 13” нэгдсэн гэсэн яриа дэгдээсэн. Н.Энхбаяр Ерөнхийлөгч дээр орж, уулзаж зөвлөгөө авдаг хүн байсныг би нотлохгүй, бас үгүйсгэхгүй. Харин С.Баярыг М.Энхболдын оронд Намын даргаар сонгох асуудлыг анх ярьсан хүн нь бол би” гэж тухайн үеийн яг үнэнийг хачир чимэггүй бичсэн байна билээ. С.Баяртай ч тэр, Н. Энхбаяртай ч тэр би л лав аль алинтай нь уулзаагүй юмдаг. Намд шинэчлэл хийх цаг зайлшгүй болсон гэдэг итгэл үнэмшлээрээ л хандсан. М.Энхболд МАХН-ын дарга, Ерөнхий сайдын албыг давхар хашиж байв. Танхимынх нь гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа өөртэй нь уулзаж, учир байдлаа шулуухан л “Нам сонгуульд ялах 386 магадлал тун тааруухан боллоо. Ийм үед их хурлаа зарлаж, шинэчлэл хийх болсон. Ард түмний дунд ч хүлээлт их үүслээ” хэмээн санаа бодлоо ил тод илэрхийлж байв. Ер нь ч би сумаа тавиад нумаа нуухад дургүй хүн. Ямар ч түвэгтэй юм байсан нүүр нүүрээ харж байгаад хамтдаа шийдэхийг чухалчилсаар ирсэн. Тэр үед намын ажил үнэхээр тааруу, засгийн ажил тун сайн байсныг онцолж хэлэх хэрэгтэй. Засгийн газрын тэргүүн аж ахуйн болон эдийн засгийн өргөн мэдлэгтэй, өндөр ур чадвартай байх ёстой.
Тэр талаас нь авч үзвэл М.Энхболд олон жил нийслэлийг удирдаж, аж ахуйн ажил хийсэн арвин туршлагатай хүн учраас ажил хэрэгч шийдвэр гаргадаг улстөрч гэвэл зохилтой. 2004 оноос 2005 онд хүртэл Ц.Элбэгдоржийн Засгийн газарт ч Хүнс хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсны хувьд түүний ажлын арга барил өөр гэдгийг мэднэ л дээ. Ц.Элбэгдорж бол барууны технологийг ашиглахыг хичээдэг улстөрч. Бага гэлтгүй шийдвэр гаргасан л бол түүнийгээ сурталчлах, олон түмэнд таниулах тал дээр маш их анхаардаг бол М.Энхболдын үед улс орны эдийн засагт чухал нөлөөтэй, олон шийдвэр гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн боловч нийгэмд хүргэх тал дээрээ хангалтгүй ажилласан талтай. Аливаа эрс өөрчлөлт шинэчлэлтэд алдаа, онооны аль аль л байдаг. Тэр зуур зарим нь завшиж, зарим нь хаягддаг. Элсний 13-н гэгдэх бид бол үнэндээ нам дотроо хувьсгалын дайтай, эргэлтийн чанартай чухал үйлс бүтээсэн юм шүү. Даргаа шүтдэг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэггүй, сайнаар хэлбэл, хатуу сахилга баттай, тааруухнаар хэлбэл, ямар нэгэн байдлаар захиргаадалтан дор байдаг тухайн үеийн намын хувьд маш зоримог алхам болсон юм.
Бид хэдийн хэн нь ч хожоогүй, анхнаасаа ч хэн нэг нь хожих зорилго ч тавиагүй, харин нам л хожсон, намдаа ч хожил авчрах гэсэн юм. Хэт боомлогдсон тэр нөхцөлд намын дотор шинэчлэлийн цэвэр агаар сэвхийтэл оруулж салхилуулсан гэж боддог. Үнэндээ бид л зориглоогүй бол манай нам үлбийж явсаар сонгуульд бүрмөсөн ялагдах магадлал өндөр байсан юм. Арван гурав гэгдсэн бид албан тушаалын төлөө тэр чухал өөрчлөлт, хувьслыг санаачлаагүй гэдгээ дахин хэлье. 387 “Элсний 13” гэж бид элдвээр хэлүүлж байсан ч дэмжих хүмүүс олон байсан юм. Аливаа чухал асуудлыг халуун дотноор, чин сэтгэлээр хэлэлцээгүй бол хуурай бас амьгүй болдог. “Намын магтдуу”-г манай гэрт хамтдаа дуулав. Улаанбаатар, 2007 он Би энд хувьсгал гэдэг үгийг хүчирхийллийнх нь утгаар биш, хувьсгах, өөрчлөх, шинэчлэх, хувиргах, өөр хувилбарт оруулах, тогтож хэвшсэн хана хэрмийг нураах гэсэн тэр утгаар нь хэлж байгаа юм.
2008 оны УИХ-ын сонгуулиар мөнөөх Элсний 13 гэгдсэн бидний хувьд сонгуульд найдвартай тойргоо буюу өөрсдийн танил болж, их зүйл хийж, нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн тойргоо авч өрсөлдөх гэдэг амаргүй даваа болж хувирав. Дорноговь аймгаас дөрвөн удаа сонгогдсон, нутагтаа асар их нэр хүндтэй Ц.Шаравдорж л гэхэд тэндээ дахин нэр дэвших эрх авч чадаагүй, Сонгинохайрхан дүүрэгт оноогдсон. С.Баярыг чадлаараа дэмжиж ирсэн Л.Одончимэд бас л нутагтаа нэр дэвших боломжгүй болж, аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурьт байраа тавьж өглөө. Тэгээд манай Одонгоо Чингэлтэй дүүрэг буюу Ардчилсан намын нэг лидер, хожим Ерөнхийлөгчийн сэнтийнд заларсан Ц.Элбэгдоржтой хамт өрсөлдөж, өвдөг шороодсон. Үнэндээ сонгогдож гарч ирэх магадлал багатай тойрогт хүчээр илгээж, боловсон аргаар улс төрөөс холдуулсан гэж хэлэхэд ч бараг болох л болов уу. УИХ-ын даргаар сонгогдсон Д.Дэмбэрэл, туршлагатай хуульчийнх нь хувьд ч, зан аашийг нь олон жил мэддэг хүний нь хувьд ч Ц.Шаравдоржийг шилж УИХ-ын Тамгын газрын даргаар томилсон нь тодорхой. Л.Одончимэд агсан бол маш оюунлаг, энэ цагийн жинхэнэ сэхээтэн хүн байв.
Харамсалтай нь аль ч салбарт аваачаад тавьсан жин дарахуйц тэр том сэхээтэн, нэртэй улстөрч одоо бидний дунд байхгүй болсноороо нөхөх аргагүй сүрлэг орон зай нь, хоржоонтой үг нь, монгол сайхан эр хүний дүр төрх нь өөрийн эрхгүй үе үе үгүйлэгддэг юм. 2004 оноос 2008 оны хооронд УИХ-д номоос ер салдаггүй хоёр эрдэмтэн байсан нь Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич Ч.Авдай, доктор профессор А.Цанжид хоёр. Элсний 13-н тоонд багтаж явсан энэ хоёр эрдэмтэн улс төрөөс холдож, эрдэм шинжилгээний ажилдаа шуурхайлан орж, олон сурах бичиг, ном туурвиж, олныхоо оюунд цэнэг нэмж явна. А.Цанжид бол улс төрийн онолоор их, дээд сургуулиудад цөөнгүй жил лекц уншсан, 1996 оноос хойш МАХН-ын онол арга зүй, үзэл баримтлалыг боловсруулахад их үүрэг гүйцэтгэсэн хүн. Зөөлөн, аядуу дуутай, нухацтай яриатай энэ эрхэм Боловсролын сайд байхдаа ч, УИХ-ын гишүүн явахдаа ч, санаачилгатай ажилладаг, их эрдэмлэг хүн болох нь харваас илэрхий байв. Өөр нэгэн маш тулхтай, соён гэгээрүүлэгч, нэрт эрдэмтэн, академич бол яахын аргагүй Ч.Авдай гуай. Тэрээр манай арван гурвын эгнээнд орж, шинэчлэл ярьж, удирдлагуудын дургүйг хүргэж эхэлсэн тул дараагийн сонгуулиар түүнд тойрог өгөөгүй.
Их шударга, шулуун чигч үгтэй, аливаа юманд даацтай ханддаг тэрбээр нэг удаа намын бүлгийн хуралдаан дээр чамгүй бухимдаж, “Нямдорж оо, Лүндээжанцаан, та нар дэндүү хоцрогджээ. Юм нэг ч уншихгүй ээ, хүний үг ганц ч авахгүй ээ. Та нар шиг ийм улс яаж удирдах ажил хийх юм бэ? Та нар огцорвол таарна” хэмээн нэрлэж байгаад цоргитол хэлэхэд хүний савыг хоосон буцаадаггүй манай нөгөөх айхтар хүмүүс чив чимээгүй, хэн нь ч, юу ч хэлэлгүй өнгөрч байж билээ.
Зангараг л гэж тэр байх. Гэтэл Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж хоёр чинь хэн сэн билээ дээ, уншихын ихээр уншдаг, мэдэхийн ихээр мэддэг манай ангийн ланжгарууд шүү дээ. Тэгээд би бодсон юм, академичид гологдох ч яах вэ ээ, хэн ч байгаад нэмэргүй, харин итгэл үнэмшилдээ л үнэнч үлдэх л юмсан гэж. Ийнхүү шинэчлэл өөрчлөлтийн төлөө цоролзож, царцанги хөшүүн байдлыг хайлуулж дулааруулъя, урагшлуулъя гэсэн чинхүү бодол санаа өвөрлөж, нэгдэцгээсэн Элсний 13-ынхны хувь заяа нэг янзаар шийдэгдэж, зүг зүг тийшээ явж, зөн зөнгөөрөө амьдрал өрнөсөн дөө. Лаа хайлж, богиносдог ч дуусан дуустлаа орчноо гэрэлтүүлдэг л юм даа.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын "ЗААГ"номноос
зочин · 2017/05/04
Хоцрогдсон хүн үүнийг бичжээ.
Зочин · 2017/05/04
Энэ хөөрхий дурсамж бичээд явж байхгүй нээх дүр эсгээд л нам нам дамжаад балайраад явж байж бас үзжэл бодолдоо үнэнч байхсан гэнээ хөөрхий жинхэнэ зөнөх маяг харагдаад байдгийх угаасааа л улаан луйварчин олигарх .шаравдоржийг бас магтаад байгаан чоорт
Зочин · 2017/05/04
Энэ хөөрхий дурсамж бичээд явж байхгүй нээх дүр эсгээд л нам нам дамжаад балайраад явж байж бас үзжэл бодолдоо үнэнч байхсан гэнээ хөөрхий жинхэнэ зөнөх маяг харагдаад байдгийх угаасааа л улаан луйварчин олигарх .шаравдоржийг бас магтаад байгаан чоорт
Зочин · 2017/05/04
Энэ хөөрхий дурсамж бичээд явж байхгүй нээх дүр эсгээд л нам нам дамжаад балайраад явж байж бас үзжэл бодолдоо үнэнч байхсан гэнээ хөөрхий жинхэнэ зөнөх маяг харагдаад байдгийх угаасааа л улаан луйварчин олигарх .шаравдоржийг бас магтаад байгаан чоорт
Зочин · 2017/05/04
Энэ хөөрхий дурсамж бичээд явж байхгүй нээх дүр эсгээд л нам нам дамжаад балайраад явж байж бас үзжэл бодолдоо үнэнч байхсан гэнээ хөөрхий жинхэнэ зөнөх маяг харагдаад байдгийх угаасааа л улаан луйварчин олигарх .шаравдоржийг бас магтаад байгаан чоорт
Зочин · 2017/05/04
Энэ хөөрхий дурсамж бичээд явж байхгүй нээх дүр эсгээд л нам нам дамжаад балайраад явж байж бас үзжэл бодолдоо үнэнч байхсан гэнээ хөөрхий жинхэнэ зөнөх маяг харагдаад байдгийх угаасааа л улаан луйварчин олигарх .шаравдоржийг бас магтаад байгаан чоорт
Даваасүрэн · 2017/05/02
Энэ номыг олж унших юмсан. Сайхан дурсамж төдийгүй бодит үнэн байдлыг бичсэн юм шиг байна. Тэрбишдагва гуайдаа амжилт хүсье! Манай Монголд чинь ийм сайхан оюунлаг хүмүүс олон байдаг шүү. Залуучууд үлгэр дуурайл авах хэрэгтэй даргын цүнх барьж гүйхийн оронд сайхан хүмүүсийн сургааль сонсож ном бүтээлээс уншиж сонсоцгоо. Танд баярлалаа, сайн сайхныг хүсье. Танийг хүндэтгэж явдаг шүү.
иргэн · 2017/04/30
Тийм ээ, шударгадуу боловч хаана өөрт нь хэн ашигтай байна, түүний төлөө л явдаг хүн. Бондын мөнгөнөөс хэдийг хуссанаа одоо ил тод хэлмээр юм......
Зочин · 2017/04/29
Энэ хүмүүс байгаа тулдаа Монголын төр нэг юм тэсэж байгаа түүнээс биш Наранхүү Д.Зоригт М.Зоригт фортуна Батбаяр Арвин .. галзуучуудын цуваа мөн урт байна шүү
Otgo · 2017/04/25
Буруу зөнөсөн Нямдорж Лүндээжанцан нар хийдэг бол хийх цаг нь аль хэдийнэ болсон.Цаг хугацаа эрх мэдэл аль аль нь байсан.Даанч гараас нь юм гарахгүй улс,Бас тэгээд ерөнхийлөгчийн суудалд санаархаад байгаа шүү дээ
зочин · 2017/04/24
Тэрбишдагва МАН-МАХН-ын хооронд сэлгэсэн, бизнесмен шүү дээ. Улс төрч биш. Хаана албан тушаал байна түүн рүү явдаг нь батлагдсан. УИХ-ын 2 том хуульч замд нь саад болсон бололтой.
H · 2017/04/23
МАН ы Тэнэг пиздаа нар Нямдорж Гэж коммунистке шантаажаар хууль баталж, ХУвийн омч хурааж , ОУ Ыг арбитр дээр Хэдэн зурн сая долларын оронд орон Гэж Байна . Пиздаагийн амь насаараа толоод ч нэмэргуй. Цаазаар аваачэээ Энэ дорводийг
H · 2017/04/23
МАН ы Тэнэг пиздаа нар Нямдорж Гэж коммунистке шантаажаар хууль баталж, ХУвийн омч хурааж , ОУ Ыг арбитр дээр Хэдэн зурн сая долларын оронд орон Гэж Байна . Пиздаагийн амь насаараа толоод ч нэмэргуй. Цаазаар аваачэээ Энэ дорводийг
иргэн · 2017/04/23
УИХ-ын гишүүн байх үедээ олон жил тааваараа таахалзаж ,санааныхаа зоргоор сайхан амьдарч хооронднн сайдаж муудаж явснаа ном болгож бичжээ гэж дүгнэвэл зохих болов уу. ТБДагва өөрөө туйлбаргүй гэмээр шийдэмгий биш ээрч муурсан бөөрөнхийлсөн хүнл байгаад байдаг.Хурц чухал асуудал дээр зөв байр сууурь илэрхийлж хатуу бат зогсож байсан юм энэ хүнд бий гэж үү? Эдийн засаг нийгмийн чухал асуудлаар маш буруу үзэл бодолтой явдаг нь харагддаг ийм л хүн. Цанжид Одончимэд нарыг би л хувьдаа төрд байлгаад баймаар хүмүүс гэж үздэггүй. Шаравдоржийг мэдлэгтэй тулхтайд тооцно.Лжанцан Ндорж нарыг хоцрогдсон гэх ньч юул болоо.Харинч УИХ-д бол байлгаад баймаар хүмүүс. Улаан үзэл бодлоо илэрхийлж тууштай дайчин баймаар ТБДагва түүнд нь түшигтэй байгаад шинээр элсний13 биш 43-ыг нэгтэх хэрэгтэй. Улс төрд унжгар дүнсгэр биш хошуучлагч, манлайлагч , уогтой тэмцэгч байх нь чухал. Наад матынхоо оронд улс орноо хэрхэн хөгжүүлэх, авилга офшорын яаж устгах,ямар нөөц боломж байгааг яаж дайчлах ашиглах талаар бичиж олигтой занграг байгаа бол гаргаж тэмцэх нь улстөрчийн гол ажил баймаар.........Номнуудаа талбай дээр өрөөд/хураагаад/ орхичоорой....
zochin · 2017/04/22
тэрбишдагва чин урвагч биздээ. манайхан урвагч хүмүүст дургуй байдаг да. тэгсэн уих-ын гишүүнээр урвагчийг сонгожил байдаг. намаасаа урвасан хүн сонгогчдоосоо урважил таараа. эсвэл сонгогчид нь адилхан урвагчид юумуу.
Зочин · 2017/04/22
Монголын төрд шургалсан хятадын тагнуул хутган үймүүлэгч,өөртэй нь холбоотой асуудал ярихаар тун эвгүй байдалд орж уйлах, инээх хоёрын хооронд ой гутам дүр эсгэдэг Нямдоржийг монголын төрөөс үтэр түргэн зайлуулж эх орноос урвагчидад хүлээлэгдэг ялыг өгөх хэрэгтэй
Зочин · 2017/04/21
Энэ хүмүүсийн чадвар дээд цэгтээ тулсан.ИХ ын суудлыг ялзартал суулаа.Ухаантай хүмүүс бол сайн хойч үеэ бэлдсэн байх уламжлал байдаг.Нямдорж залуучуудыг бүү ахиулах гэдэг .Одоо өөрсдөө мултраад. Хэнч үлдэхгүй болно.
gana · 2017/04/21
2020 ond MAN sununu
Irgen · 2017/04/21
Terbishdagva guai bol asar ikh zalitai hun shuu dee. ene hunii ugend itgekhgui bna.
Irgen · 2017/04/21
Terbishdagva guai bol asar ikh zalitai hun shuu dee. ene hunii ugend itgekhgui bna.
gerlee · 2017/04/20
huuchin buuni hugarhainuudtai yu yarih ve.ted chini nasaaraa atgaad ogno zayu
Иргэн · 2017/04/19
Үнэн шүү. МАН-д хоцрогдол, нутгархал давамгайлж ялзарсан нам. Нямдорж, Лүндээ мэтийн нөхөд зайгаа тавьж өгөх болсон. Одоо Ц.Бат-энх гэдэг луйварчин МАН-ын НБД болсон юм аа даа. Ах Симба Батаа УИХ-ын гишүүн болж дүүгээ яамны ТНБД болговол АН-аас МАН-д орно гээд урваж түүнийг Эрдэнэтийн дэд захирал болгож, тэр нь ган бөмбөлөг нийлүүлнэ гэж 800 000 доллар аваад зугтсан. Шүүхээр орсон ч нутгийн ах Дорлигжав нь хэрэгсэхгүй болгосон тухай сонины хуудас шарлаагүй байтал түүний төрсөн ах Ц.Батсайханыг ТУЗ-д оруулсан Нямдорж Эрдэнэтийн төлөө "Эцсийн цамцаа урагдтал тэмцэхийн" гол учир нутгийн луйварчдаа ТУЗ-д оруулж дэмжсэнийхээ хувийг авч бас дээр нь олон тэрбумын шахаа хийж суух юм шиг байна. Ард бид хардах эрхтэй
irgen · 2017/04/18
yag unen shu terbishdagva shig urvaach sharvaach bish,hogiin lalarin nom bichih ch gej yu baidgiin.bi arhangain erdenemandal nutgiin hun ene tbd,g bol medne
Зочин · 2017/04/18
ЗА ДАА ТЭРБИШДАВГА ШИГ НАМ ДАМЖИЖ ЯНХАНДААГҮЙ Л БАЙХГҮЙ ПИЗДА
Зочин · 2017/04/18
ТИЙМ ШҮҮ, МАНЫ ЭНЭ ХЭДЭН ЗӨНӨГ ӨВГӨЧҮҮЛ ОДОО ХЭРЭГГҮЙ ЭЭ, ШАХААД ШАХААД ЮУ Ч ГАРАХАА БАЙСАН,ЯРЬЖ ХЭЛЖ БАЙГАА ЮМ Ч ГЭЖ АВАХЫН ТАМТАГ БАЙХГҮЙ, ЗӨНӨГ ЗАЛГАСАН ХЭДЭН ӨВГӨЧҮҮЛ ӨӨРСДӨӨ БОЛЬЧИХ ЗОРИГ ЗҮРХ БАЙДАГГҮЙ ЮМ БАЙХДАА. ТЭР ТЭНЭГ ДЭМБЭРЭЛ ӨВГӨНИЙГ АРАЙ ГЭЖ НЭГ ЮМ ГИШҮҮН БОЛГООГҮЙ, ОДОО ЭНЭ 2 БОЛ ХЭРЭГГҮЙ Л БАЙМААР ЮМ ДАААА.