Сайн байцгаана уу та бүхэнд өөрт тохиолдсон зовлонгоосоо хуваалцах гэсийм. Бид 2 хоёул төрийн байгууллагад ажилладаг монголын мянган мянган залуу гэр бүлүүдийн нэг.

Хэрэлдэж муудалцах үе бишгүй л байдаг байлаа. Богино ч гэсэн энэ амьдральдаа олон хүнд бэрхшээлүүдийг хамтдаа тууллаа. Одоо 26 настай. Хүү охин 2-той. Том маань цэцэрлэгт харин бага маань хөдөө эмээ дээр өсч байгаа, хааяа хамт байдаг. Эхнэр минь намайг хуурч байсныг мэдээд тэнгэр нөмрөх шиг л боллоо. Тэр минь ажлынхантайгаа нийлж байна гэж оройтдог боллоо, халамцуу хөлчүү ирдэг боллоо, хоногоор ирэхээ болилоо.

Эхнэрээ ажлаас нь ирэхэд эрхлүүлж өхөөрдөж байгаад амраадаг байлаа. Энэ явдлууд хэд хэд тохиолдлоо. Тэр бүгдэд надад худал хэлж байсныг саяхан мэдсэн. Би гэж тэнэг амьтан гадаа гарч эр дотор орж эм гэгчээр гэр орныхоо арын бүхий л ажлыг хийдэг байж. Хийлгүй ч яах вэ? Бодоод байхад энэ бүхэн магадгүй хагас жилийн өмнөөс эхэлсэн байж болохын. Гэртээ тавих анхаарал нь суларч, болохгүй бүтэхгүй гэсэн үг нь ихсэж, орондоо хүртэл тиймэрхүү болж эхэлсэн. 2 хүүхдээ бодохоор өр эмтрэх юм.

Одоо хүртэл ээжийгээ асуухын хүүхдэд ямар буруу байхав дээ. Салахаар бол хүүхдүүдээ өөрийн нэр дээр аваад чамайг хоосон гудамжинд гаргана гэж ярьдаг хүн. Надад бол 2 хүүхдээ л авч байвал яасан хамаагүй. Та бүхэн үүн дээр зөвлөгөө өгөөч. Бас миний сэтгэл санаа гэж авах юм алга. Яах гэж гэр бүлээ хуурсныг өөртөө л бурууг тохож байна. Итгэж явсан тэр минь ийм үйлдэл хийлээ гэжүү. Тэр новштой нь цуг тэнгэр ниргэг, хоёр сайхан үрийг минь тэнгэр ивээг.

cekc.mn