Офшорчид нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ шаварт унагах уу?
2017/04/18
УИХ-ын гишүүн С.Жавхлан ‘’АН, МАН, МАХН гурван нам бүлэглэлийн гишүүн нь их хурлын гишүүн байхаас үл хамаараад аль нэг гишүүн нь оффшор данстай бол тэр намаас нэг ч хүн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлмээргүй байна.
Хэрвээ нэр дэвшүүлэх бол сонгуулиас өмнө оффшор бүсэд байгаа мөнгөө олж ирэхийг шаардаж байна. Одоо бүгдээрээ татвараа өгөхгүй түр хүлээж бай. Зөв хүний гарт төрөө өгсөн цагт татвараа өгье’’ хэмээн Офшорчдын эсрэг олон нийтийн эсэргүүцлийн жагсаал дээр мэдэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татаад авсан. Аль ч намаас нэр дэвшигчдийн ам асуух сэдэв нь офшор байх нь тодорхой болов.
Энэ хавар болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр санаархагсад олон ч хэрэг дээрээ гуравхан л нэр дэвшигч тунаж үлдэх нь тодорхой. Одоо харж байгаа өнцгөөс МАН-аас тус намын дарга М.Энхболдыг сойхоор зэхэж байгаа мэдээлэл бол бодит юм.
Нэгд дэвшүүлэн зайлуулж Н.Энхбаярын хувь заяаг давтуулах, хоёрт хоосон орон зайг нь эзлэх хүсэлтэнгүүд намд нь цөөнгүй байгаа. Төрийн гурван өндөрлөгийн байр шинээр онгойх шилжилт хөдөлгөөн болно. Одоогоор ил мэдэгдэхгүй ч далдуур дайн эхэлсэн нь тодорхой. Эхний дайнд Офшорт данстай нь олонхид хүлээн зөвшөөрөгдсөн С.Баяр, Сү. Батболд тэргүүтэй офшорчдын эцэг баг. Бараг дайралтыг давахгүй далан таваар бууж өгөх байх.
М.Энхболдын бүлэглэл бол элдэв хэрэг маргаанд хутгалдахаас илүү эдийн засгаа чимээгүйхэн бэхжүүлж, чихдүүлж байсан ч үл дуугарч мэлзэж байгаад мэнд гардаг угсаа мэхтэй улс. Тэд дуугүйхэн сууж байгаад бүлэглэлийн толгойлогчоо Ерөнхийлөгчид залаад авах санаа буй. За тэгээд Миеэд Монголын бүх сумдаар бэхлэгдсэн Монголын Морин уяачдын холбооны том сүлжээ бий. Хөдөө айлд орохоор гэрийн эзэн бөх морь хоёр л ярьдаг. Тэдний нэг тулгуурыг тэр эртнээс зангидсан.
Тэдэндээ гар татдаггүй, тэргүүнүүдэд нь албан тушаал ч харамладаггүй. Нам доторхи олигархи бүлэглэлүүдээ намжмал байж байгаад наад намаа нам шиг байлга хэмээн тодотгож хэлдэг ч заримдаа онодог, заримдаа адлагддаг. 2016 оны сонгуульд өөрийн бүлэглэлийн нөхдөө баруун солгой гэхгүй, хязгаар тогтоохгүй хэт олноор нь томилсоныг намын нөхөд нь ил далд хурцаар шүүмжилж байгаа. Одоо түүний гарт Улаанбаатар хотын удирдлагын сүлжээг бүрэн хяналтандаа авсан. Тэрбээр өөрийн хүмүүсээ эртнээс бэхэлсээр ирсэн юм, хот хөдөөгүй. Одоо улсын эзэн болоход урвайх зүйлгүй гэж бодож байгаа ч улс орныг хамраад байгаа Офшорчдыг эсэргүүцсэн цуглаан харин өөрт нь халтайгаар эргэж мэдэх юм. Учир нь офшорчдын олонхи өөрийнх нь тэргүүлж байгаа намаас өөдөлж гарсан баячууд. Өөрөө ямар нэгэн шижмээр тэдэнтэй учир ургуулж уг барилдсан байдаг. Улаан цээжээрээ хамгаалаад ч тусыг эс олох болохоор мэлзэх мэхээ хийгээд ч мэдээжийн нэмэргүй болсон байна.
Дээр нь саяхан яаравчлан баталсан түүхий хууль бол ялтнууд болохзэм хүлээгдэж буй нөхдийн толгойг илсэн дүр эсгэсэн хууль болов хэмээн дээр доргүй шүүмжлэх болсон нь эрхэм Ерөнхийлөгчид дэвшихээр горилж буй М.Энхболдыг шаварт хутгах нь тодорхой болов. Шалгалтанд бүдэрсэн хүүхэд шиг улалзан явах шалтаг нь офшор данстангууд нь болов. Улаан намынхан өөрсдөө ч ууртай байна. Улсаараа дургүйцэж байгаа болохоор улсаа бодох уу, намаа бодох уу гэдэг ацан шалаанд оржээ.
С.Баярын дараа балран унах бүлэглэл бол М.Энхболдын бүлэглэл гэдгийг эртнээс анаж байгаа улс төрийн бүлэглэл, санаж байгаа гудамжны хөдөлгөөнүүд ч өндийж буй. Өнгөлөг хөрөнгөлөг бүлэглэл харин өнөөдөр гэмгүй царайлж байгаад сүүдрээ нууж сүүлээ шарвалзууланхан бүлгийн толгойлогчоо улсын эзэнд суулгахаар ухаантай дүр эсгэцгээн ихэд хичээхийн ялдамд ихэд додигор итгэлтэй харц дээгүүр явцгааж байна гэнэ, цаана чинь...
Э.Булган
төрөө цэвэрлэе · 2017/04/20
Улаанбаатарт газрын наймааг цэцэглүүлсэн нөхрийг Ерөнхийлөгч болгох уу?
Zochin · 2017/04/19
Mongolchuudiig uur hoorond ni muudaltsuulah yasan durtai hovshnuud ve.
MAH BOL MONGOLIIN EMGENEL YUMDOIOO!! AHIAD NAA HED CHINE SONGUULI LUIVARDAAD BAIRAA SHATAALGAJ MEDEH L ULS!!! HAMGIIN HETSUU ENE DOLIR GAZRIIN NAIMAACHIN BUSAD NAMIINHAA LUIVARCHIDAAA AIMAR HAATSAILAAD BGAA YUM!!!! · 2017/04/18
HM
Зочин · 2017/04/18
MAH BOL MONGOLIIN EMGENEL YUMDOIOO!! AHIAD NAA HED CHINE SONGUULI LUIVARDAAD BAIRAA SHATAALGAJ MEDEH L ULS!!! HAMGIIN HETSUU ENE DOLIR GAZRIIN NAIMAACHIN BUSAD NAMIINHAA LUIVARCHIDAAA AIMAR HAATSAILAAD BGAA YUM!!!!
Зочин · 2017/04/18
М.Энхболдыг ухвал их юм гарч ирнэ далдуураа их мөнгө хусаж албан тушаалаа ашигладаг нөхөр авилгал бол хирээс хэтэрсэн АТГ шалгах нь зөв
zochin · 2017/04/18
BAYR GEJ HUULI VILCHILHEE BAICHIHSAN GAR BNA
zochin · 2017/04/18
omhii muusain MAH AH s songolt hiihgvi shvv odoo ene baij baigaag hi hardaa idej uusan hvmvvsee tolgoig hi ileed baidag muu bna hol tolgoigoo olohoo baisan bna manai tor zasag
Монгол · 2017/04/18
Ер нь эрүүл ухаанаар бодоод үзсэн ч гэсэн НАМЫНХАА ОФФШОР ХУЛГАЙЧЫГ ХАЗААРЛАЖ ЧАДАХГҮЙ ХҮН БҮХЭЛ БҮТЭН УЛСЫГ ӨӨД НВ АВААД ЯВЖ ЯАЖ ЧАДНА ГЭЖ!!!!!!!!!!
Зочин · 2017/04/18
Газрын наймаачин гахай улс удирдаж улаан туйран болгох гээ юу