Хийлч Дээгий "Улаанбаатарын үдэш" шинэ жилийн шоу тоглолт хийнэ
2013/11/24
Монголын урдаа барьдаг хийлчдийн нэг Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг "Монгол бахархлын өдөр"-өөр Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин болсон. Тэрээр "Улаанбаатарын үдэш" шинэ жилийн шоу тоглолтоо 2013 оны 11 сарын 30 -нд 19 цагаас Улаанбаатар чуулгын их танхимд ганцхан удаа тоглохоор болжээ.
Түүний бие даасан зургаа дахь уран бүтээлийн тоглолт бөгөөд энэхүү тоглолтоороо нийслэлийн нүүр царай, соёлыг харуулсны дээр уянгын бус транс хөгжим оруулсан, үзэгчдийг уйдаахгүй шинэлэг тоглолт болно гэдгээ тэрээр амалж байгаа юм.
Сонирхуулахад "Улаанбаатарын үдэш" тоглолтынхоо дараа "Улаанбаатар чуулга"-ын уран бүтээлчидтэй хамт ОХУ-ын Эрхүү хотын драмын театрыг зорихоор төлөвлөжээ.