Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль тун удахгүй болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор АН-аас Нийслэлийн засаг дарга асан, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Шадар Сайд, улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав, Сангийн Сайд асан нийтлэлч Баабар, Уул Уурхайн Сайд, УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг нар намаасаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн.

Мөн Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Гадаад Харилцааны Сайд асан, УИХ-ын гишүүн Л.Болд нар ч Ерөнхийлөгчий сонгуульд нэр дэвшихийн төлөөх өрсөлдөөнд орохоор сурталчилгаагаа хийж эхлээд байгаа. Тэгвэл уг өрсөлдөөнд өнөөдөр Ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг Дарь.Сүхбаатар нэмэгдэж, Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөнө гэдгээ зарласан байна. Тэрээр МУБИС төгссөн.
Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын шадар зөвлөх, Төрийн Орон Сууцны Корпорацийн дэд захирал, Барилга Геодези Зураг Зүйн Газрын дэд дарга,МоАХ-ы зохицуулагч, Онцгой Байдлын Ерөнхий Газрын дэд даргаар ажиллаж байсан. Одоо Стандартчилал, Хэмжил Зүйн Үндэсний Газрын дэд даргаар ажилладаг. Ардчилсан Намыг үүсгэн байгуулагчдын нэг. Мөн Иргэний Зориг Нам, Эх Орон Нам, Монголын Ногоон Намд тус тус гишүүн байсан.

Э.Мягмардорж

sonin.mn