“Хятад улс руу төмөр тавьчихвал танк ачаад ороод ирнэ” гэсэн үгийг Х.Баттулга хэлсэн билээ. Тийм учраас тусгаар тогтнолоо бодон төмөр зам барих нэрээр 740 сая ам.доллар үрэн таран хийжээ. 740 сая ам.доллар гэдэг тооны тухайд бяцхан тайлбар хийхэд УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар ийм мэдэгдэл хийдэг, баримт сэлт хэвлэлийнхэнд өгдөг юм шүү.

Өөрийн багийн Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг гадагшаа зугтаасны маргааш хэвлэлээр Х.Баттулга “Та нар Монгол Улсад ирээд хэрэггүй” хэмээн мэдэгдсэн. Цаадуул нь аль хэдийнээ зугтаах бэлтгэлээ базаан 5-6 орны паспорттай байсан гэдэг. Тэдний зорилго бол ямар ч хамаагүй аргаар төмөр зам бариулахгүй байх байв.

Эдгээр залуус мөнгө төгрөгтэй ч мөнхийн айдастай, интерполоор эрэн сурвалжлагдсан эх оронгүйчүүд болсон доо зайлуул. Энэ үйл явдлын дараагаар Х.Баттулгын туслахуудын дансаар 44 сая ам.доллар орж ирсэн гэх мэдээлэл гарсан. Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэлийн албанаас “Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 гаруй тэрбум төгрөг захиран зарцуулсан” гэж мэдэгдсэн дээ.

Тэгэхээр тайлбарлаж чадахгүй хүртлээ мөнгө олдог яасан том туслахууд бэ. Ямартай 2012 оны сонгуулиар ялалт байгуулсан АН-ын гол хөзөр байсан “Сайншандын аж үйлдвэрийн парк” төсөл Х.Баттулгын гараар ороод дууссан. Энэ төслийн хүрээнд төсвийн болон зээл тусламжийн асар их мөнгө үрэгдсэн. Тэглээ гээд хэн ч хариуцлага хүлээгээгүй байна.

Тийм учраас Х.Баттулга шиг үзэл суртлын бүхэл бүтэн армитай нөхөр ахиад байхаас аргагүй. Хамгийн сүүлд тэрээр Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ зарлажээ. Ерөнхийлөгчид гэм буруутай байж болох сэжигтэй нөхдүүд нэр дэвшдэг гэсэн ойлголт бий. Тэр яриа хөөрөөг бататгах мэт Х.Баттулга нэр дэвших нь дээ. Барилга хот байгуулалт, Зам тээврийн сайдаар ажилласан богинохон хугацаанд 740 сая ам.долларыг үрэн таран хийчихдэг хүн Ерөнхийлөгч болох уу.

Х.Баттулгыг “Эрдэм номоор нимгэн, хууль дүрэм мэдэхгүй ч төрөлхийн хар ухаантай” гэдэг. Энэ хар ухаан нь төрөөс хулгай хийхэд нөлөөлөөгүй л байгаасай. Цагдаа дээр гацаагаад байгаа түүний хэргийн дэргэд Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын 50 тэрбум төгрөгийн зохицуулалт дэндүү жулик хэрэг л дээ. Ц.Нямдорж болохоор Оросын гар хөл, Х.Баттулга нь хятадын тагнуул хэмээн биесээ хэмлэдэг эрхмүүд эх оронч, үндэсний үзэлтэн дүр төрхтэй.

Ерөнхийдөө бол улс төрчид ийм дүр төрх бүтээхийг чармайдаг. Үнэндээ Эрдэнэтийн шахаачин, спиртын наймаачин, бүтээн байгуулалт гацаагч, төрөөс хулгай хийгч нар. “Мах хулгайлдаггүй муур гэж байдаггүй” гэдэг шиг Эрдэнэт үйлдвэрт шахаа хийдэггүй улс төрч, спирт зараагүй бизнсмен гэж үгүй.

Өнөөгийн улс төрчийн амьдрах арга гэж үзэж болох ч улс орноосоо урвадаг, харь оронд үйлчилдэг байж болохгүй. Дархан эрхтэй “Даам” гарчихсан Х.Баттулга хууль цаазат улс орноо хүндэтгээд хилийн чанадад зугтаалгасан хулгайч нараа авчраад Ерөнхийлөгчид дэвшээсэй.

 

Эх сурвалж: murdugch.mn