Засрахгүй, хичээхгүй юм…
2017/04/24
Сайн байна уу бүсгүйчүүдээс зөвлөгөө авах гэсэн юмаа. Би одоо 27 настай 1 хүүтэй одоо бие давхар, нөхөртэйгөө ханилаад 9 жил болж байгаа. Амьдрал маань дутах зүйлгүй дажгүй л байгаа би хүүгээ төрүүлээд ажил хийлгүй 4 жил болж байна. Учир нь хүү маань төрөөд л өвдөөд их өвчин ороодог болохоор сурч байсан сургууль ажиллаж байсан мэргэжлээ орхиод хүүгээ л эрүүл саруул болгох хүсэлтэй байсан. Одоо хүү маань зүгээр болсон.
Харин нөхөр маань 2 жилийн өмнө ажилаа сольж шинэ газар ороод маш их өөрчлөгдөж намайг зовоож гомдоох боллоо. Цалин, 5 өдөр гээд л бараг байнга ууж буруу тийшээ л яваад байх юм. Гол учир нь намайг ер сонсохгүй жоохон ч гэсэн бодохгүй юм үргэлж худлаа ярина бүр хэтэрлээ. Би өчнөөн олон удаа ер нь дандаа л уучилж өнгөрүүлдэг тэгээд байхад л засрахгүй хичээхгүй юм. Би ярилцах гэж зөндөө үзсэн нэмэр алга.
Ажлын газрынх нь хүүхэн залгаал хаана байна юу хийж байгаан гээд л яриад байсан тэрнээс хойш би улам хямарч зовох боллоо. Нэг биш нилээн хэдэн удаа мсж ирж ярьсан…
http://www.cekc.mn