Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ирэх сарын 17-нд тодорхой болно
2017/04/26
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Одоогоор намуудаас хэн нэр дэвших нь тодорхойгүй байгаа юм.
Хуулиараа намуудаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө буюу ирэх тавдугаар сарын 2-ноос эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгах юм байна. Энэ хугацаа дууссанаас хойш тав хоногийн дотор буюу ирэх тавдугаар сарын 11-ний дотор нэр дэвшигчдийн баримт бичгийг сонгуулийн төв байранд ирүүлэх учиртай аж.
Харин сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор буюу тавдугаар сарын 14-ний дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах юм байна.
Улмаар сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсанаас хойш ажлын гурав хоногийн дотор буюу тавдугаар сарын 17-ны дотор Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг улсын хэмжээнд олон нийтэд мэдээлэхээр болжээ.
zochin · 2017/04/26
MAN nam ahmadiin tetgevert oroh nasaa ergej harmaar bna aa zaluuchuudad ajil oldohgui hetsuu bna shu de, tetgeveriin nasiig huuchnaar ni bolgomoor bna, MAN nam amlaltaa ergej neg haraachee hichneen saihan zuiluul amlaj bailaa da odoo esregeeree