Cайн байцгаана уу эрхэм уншигчид аа? Надад зөвлөгөө харамгүй өгч тус болооч. Би 26 настай. Хоёр хүүхдийн эх. Сайхан зүс царай, бие хаа ч байна. Миний амьдралдаа баримталж ирсэн хатуу зарчим байдаг юм. Нөхөрөө өөрийн анхны бөгөөд сүүлийн хүн нь байх ёстой гэж боддог.

Гэр бүлээс гадуурх явдалд үнэн голоосоо дургүй. Өнгөрсөн жилийн хавар би бага хүүхдээ гаргаад (ойрхон төрсөн болохоор их ядруу) өөртөө ч санаа тавихад бэрх их ядарч, долоо ч хонолгүй хүүхдийнхээ даавуунуудыг өөрийн гараар угааж, шөнө ч бараг унтахгүй, хүйтэн нойтон махыг ч гараараа барьж гэр орныхоо хоол ундыг бэлтгэх гэх мэтээр үнэндээ нөхрөө ажлаа хийхэд нь саад болохгүйг хичээсээр ирлээ.

Мөн сексийн хувьд ч нөхөр минь намайг бус өөрийгөө хангачихаад л хаядаг болсон байсан. Би өөрийгөө халамжгүй хүн юм болвуу гэхээр бас тийм биш юм шиг, дотроо их л гоё хайрлаж халамжлах тухай бодох юм. Гэтэл хариуд нь зүгээр л урам хугараад улам л онцгүй болно. Цаг тутамд мөнгө, ажил гэж ярьдаг хүн саяхан намайг хуурч байсныг мэдээд их л гайхлаа. Учрыг нь асуувал намайг халамжгүй гэх юм. Сексдээ муу гэх юм. Муу нь ч муу байж болох ч надад хэлж болоогүй юм байхдаа. Надад туслаад хамтаа хичээж болоогүй юм байхдаа гэж гайхах юм.

Гэхдээ ганц удаа алдсан нь (урьд нь надаас сална гэж бодоод өөр охинтой хэсэг уулзаж байгаад больсон гэсэн, унтаж хэвтээгүй гэсэн л дээ. Гэхдээ ядаж салаагүй байхдаа) миний буруугийнх гэж бодоод уучлаад өөрийгөө илүү сайжруулъя гэж бодохоор надад нэг л санаа тавихгүй юм. Би түүнийг гуйж гувших ёстой юм шиг. Надад сайхан үг ч хэлдэггүй. Надад хэрхэн сэтгэл гаргахыг нь мэдэх, цаашлаад ирээдүйд надад хэрхэн хандах бол гэдгийг нь мэдэх гээд гэрээсээ явуулсан. Гэтэл надаас уучлал гуйхын оронд намайг буруутгаж, чи намайг эргээд ир гэхгүй юмуу би өөр эхнэртэй боллоо шүү, өөр эхнэр хайж байгаа гэх юм. Хоёрхон өдрийн өмнө явуулсан. Би тэрнээс салаад сайхан амьдарч чадна гэсэн итгэл хайрлаач.

Хүүхдүүд угаасаа аавынхаа бараа, хайр халамжыг хүртэж чаддаггүй ээ. Гэртээ бараг байдаггүй. Байсан ч хүүхдүүдтэйгээ тоглодоггүй, утсаа маажаад хэвтдэг. Та бүхэн өөрсдийн бодлоо хуваалцаач. Би саллаа гэж бодоход бонустай гэх тодотголтой эмэгтэй болж үлдэнэ шүү дээ. Үр хүүхдээ бодоод гүрийж амьдар гэвэл хүүхдүүд том болоод тусдаа гарч өөрсдийн амьдралаар амьдраад явна. Харин би хатсан мод, гундуу дурсамжтай энэ амьдралыг харамсалтайгаар дуусгах болоод байх шиг санагдаад байх юм. Үнэндээ яах учраа олохгүй юм. Сонголтынхоо араас харамсах вий гэж айгаад байна. Их нуршсан бол уучлаарай, уурлалгүй сайхан үгстэй бичихийг хүсье.

 http://www.cekc.mn