Дугаарын хязгаарлалтын санал асуулга өнөөдөр 22 цаг хүртэл үргэлжилнэ
2013/11/26
Нийслэлийн иргэдээс нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Иргэдийг хүлээн авах төвд хүйтний удиралд дугаарын хязгаарлалтыг цуцалж өгөх талаарх хүсэлт олон ирсэн. Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэх талаар энэ сарын 13-наас 15 хүртэл 48 цагийн хугацаанд санал авсан билээ.
Саналыг цахим хуудас, мессеж гэсэн хоёр хэлбэрээр авсан бөгөөд цахим хуудсаар саналаа өгсөн иргэдийн 70 гаруй хувь нь цуцлахыг дэмжсэн бол Мобикомын 100 мянган хэрэглэгчээс хариу мессеж илгээсэн иргэдийн 50 гаруй хувь нь дэмжихгүй гэсэн. Санал асуулгын дүн ийнхүү зөрүүтэй гарсан тул нийслэлийн удирдлагын зөвлөлийн өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаар Мобикомын 200 мянган хэрэглэгчээс өнөөдөр /лхагва гараг/ мессежээр, нийслэлийн лавлагаа мэдээллийн 1200 утсанд дуудлагаар санал авч, нэгтгэсэн дүнг нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанд өргөн барихаар болсон.
Энэ нь эцсийн шийдвэр гаргахад иргэдийг илүү өргөн хүрээнд хамруулж чадна гэж албаныхан үзэж байгаа юм. Иргэдийн илгээсэн хариу мессеж, дуудлагаар дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэхийг шийдвэрлэх учраас өнөөдөр 22 цаг хүртэл үргэлжлэх юм.
Зочин · 2013/11/27
Дугаарын хязгаарлалтыг цуцлах хэрэгтэй
Зочин · 2013/11/27
heden udaa sanal awdiin ugui geed bhad tsutsalaad ogoosei ***** ardchilal dahij demjihguideee awtobus zam geed tawiad ogood bhad dawraad bhiin
Зочин · 2013/11/27
худлаа санал асуулга нэртэй өөрсдийн эрх ашигт нийцүүлэхээ болибол таарна хэн түгжрэлтэй бсан ч бусдыг зогсоож бж явдаг билээ дээ тэд нарын л хүсэлт энэ бол
Зочин · 2013/11/27
yahlaaraa dan mobicomiin hereglegchdees sudalgaa awdiin ymar haritsangui ***** ymbe tsaana n uchnuun hun uldej bgashtee unitel skytel g mobile yah bolj bn
Зочин · 2013/11/27
hi tsutslahgui ch gesen tsagiin zohitsuulalt hiimeer baina shuu