ОУВС-гийн хөтөлбөр цуцлагдах уу
2017/04/28
Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл өнөөдөр хуралдаж, Монгол улсыг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-төө багтаах эсэхээ шийдэх гэж байна. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн “ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах асуудал энэ сарын 28-ны өдөр ОУВС-ийн захирлуудын хурлаар орно” хэмээн мэдэгдсэн.
Хэрвээ хөтөлбөрт орохоор болбол эхний ээлжинд Япон улсаас 850 сая ам.долларын зээл манайд олгогдох юм. Гэхдээ Монгол улс энэ хөтөлбөрт орох эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь ОУВС-д Зарим хөрөнгө оруулагчдаас гомдол гаргажээ. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд 2017 оны төсөвт тодотгол хийгдэж улмаар Төсвийн тодотголын хуулийг дагаж баталсан УИХ-ын тогтоол батлагдсан. Тус тогтоолд хөрөнгө оруулагчидтай холбоотой, хөрөнгө оруулагчдад халтай заалт орсон гэж хөрөнгө оруулагчид үзсэн байна.
Тиймээс цуцлагдах магадлал өндөр байгаа аж. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Монгол Улсын Засгийн газар ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах асуудал хэвээр үргэлжилж байна. Би сая ОУВС-ийн хаврын уулзалтад ороод ирлээ. Хэлэлцээр үргэлжилж байгаа учраас ОУВС-ийн захирлуудын хурлаар шийдэгдэнэ гэж бодож байна. Хөрөнгө оруулагчдын тал дээо бага зэргийн зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гайгүй байх аа. Үүний дагуу Сангийн яамны хуульчид нягталж байна. Эцсийн дүгнэлт гараагүй байна” хэмээсэн байна.
24tsag.mn
Zochin · 2017/04/28
Цуцлагдвал таарна, манай нөхцөлд манай төрийн эрх мэдэлтэнгүүд энэ хөтөлбөрийг авсан ч ёс горимоор нь хэрэгжүүлж чадах эсэх нь эргэлзээтэй. Хөтөлбөр дуусахад ямар ч үр дүнгүй, урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн л ажил болох вий.
Ro · 2017/04/28
Valutiin sangiin nuhduud chini turiin tomchuudiin tansaglal, turiin danhar buttsiig bagasgah shaardlaga tavidaggui teneg humuus baidag yum uu