УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.  Яг одоо хэлэлцүүлэг үргэлжилж байна.

 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

- Хар тамхины хэрэг өмнө нь эрүүгийн гэмт хэрэг байсан. Гэтэл одоо зөрчил болж байна. Баян айлын хүүхдүүд ийм гэмт хэрэгт өртөх нь элбэг байдаг. Гэвч хар тамхитай тэмцэх гэдэг үг юу болж хувирч байна вэ. Гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг. Гэтэл үүнийг зөрчил гэж оруулж ирсэний төлөө эмэгтэйчүүд баярлаж байна гэж ярьж болохгүй.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

- О.Баасанхүү гишүүнийг хууль ч гэж бодсон чинь нэгдүгээр курсын оюутнаас дор байна. Хориглосон гэдгийг тов тодорхой заачихсан байгаа. Үүнийг захын оюутан хараад уншаад ойлгочихно. Телевиз ашиглан гүжирдэж болохгүй. О.Баасанхүү гишүүнээ та хуулиа унш. Эмэгтэйчүүд рүү илт дайрлаа. Байнга дарамт учруулж байгаа бол зөрчлийг хуулиар, эрүүл мэндэд хор хүргэж байгаа бол эрүүгийн гэмт хэрэгт тооцно гээд цагаан дээр хараар биччихсэн байна.