“Эмзэг” М.Энхсайхан Шведэд тухаллаа
2017/04/29
Монгол Улсын сайд асан Мэндсайханы Энхсайханы Швед дэх амьдрал албан ёсоор эхэлжээ. ГХЯ-ны албан мэдээллээр Монгол Улсаас Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайхан Шведийн Вант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.
Уулзалтын үеэр Элчин сайд М.Энхсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж Монгол Улс Шведийн Вант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв.
Харин Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф уул уурхай, сэргээдэх эрчим хүч зэрэгт салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох өргөн боломж буйг онцолжээ. Үнэндээ ч М.Энхсайхан гуай мега төслүүд эмзэг гэхээс өөрийг хэлж ярихгүй байж байгаад л Швед рүү явсан хүн дээ. Тавантолгойн тухай ярьсаар байгаад сүүлдээ тэгээд хийсэн ч юмгүй элчингээр явж байна.
Түүний хувьд Монголын Төмөр Зам ТӨХК-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаасаа халагдсан явдал нь Чингис бондын мөнгөний тодорхой хэсгийг Тавантолгойгоос Гашуун сухайтын чиглэлд тавих төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулахдаа, эдийн засгийн алдагдалгүй хувилбар болох нарийн царигтай замыг сонгох нь зөв хэмээн шийдвэрлэснээс болж байв. Мань эр дараа нь Монгол Улсын сайд гэх албан тушаалд суухдаа Тавантолгой гэдэг мега төслөөр занималдсан гэхэд болно. Амнаас нь унасан үг болгон тийш чиглэж, эмзэгхэн мега төслийн тухай ярьж байв. Гэхдээ З.Энхболд дараа нь “Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын тухайн үед оруулсан ирж байсан хувилбар бол бантан байсан. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын оруулж ирж буй хувилбар Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн хувилбараас дээрдэх бус дордсон байгаа нь өнөөдрийн хийх гэж байгаа гэрээ ямар вэ гэдгийг харуулж байна” гэхчлэн ярьсан билээ. М.Энхсайхан мега төсөл эмзэг, хатуу хүрвэл хагарчихна гэдгийг мэддэг л юм бол тэгж бантагнасан юм оруулж ирсэн нь ямар ч учиртай юм. Ямартай ч тэрбээр news.mn сайтад өгсөн ярилцлагадаа Тавантолгойн талаар ярьсан байна.
Тэрбээр “Тавантолгой төсөл урагш ахиж байгаа шинж тэмдэг надад харагдахгүй байгаа. Өнөөх л хуучин хэрүүл уруулын шинжтэй явган яриаг л хэвлэл мэдээллээс харах юм. Тавантолгой болон бусад мегатөсөлд хандахдаа “ил тод байх”-ыг ажил хариуцаж байгаа хүмүүст зөвлөмөөр байна. “Ил тод бусаар хийгдэж байгаа аливаа мегатөсөл унах тавилантай” гэдгийг хатуу ойлгомоор байна. Энэ бол миний зөвлөгөө бишээ. Мегатөслийн шинжлэх ухаан ингэж зөвлөөд байгаа юм.
Том төсөл мега гэж хэлэгдэхийн учир нь улс төржилт заавал дагуулдаг, хардлага, сэрдлэг дагуулдаг, хүний ааш араншинтай сүлэлдэж байдаг, олон сонирхлын уулзвар дээр оршдогт байгаа. Мегатөслийг амжилтанд хүргэх арга зүйд нь “ил тод байх” явдал заавал ордог. Үл тоовол мегатөсөл дэмий цаг, хөдөлмөр, мөнгөний гарз болох аюултай. Мегатөсөл бол хөгжлийн загвар модель юм. Дараа дараачийн мегатөсөлд Засгийн газар сэтгэлээ чилээгээсэй гэж бодож байна.
Зочин · 2017/05/01
Дээл нь зохихгүй байна.үндэснийхээ хувцасыг өмсчихгүй ккк
Haraal · 2017/04/29
Idej uuj hanasan n elchin boldog boljee haraal idej uheesei ed nar