Түгээх Р.Амаржаргал Б.Баабар хоёрын тулаан болж өрнөх үү
2017/05/01
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл эхлэх гэж байгаатай холбогдуулан Ардчилсан нам VIII их хурал тавдугаар сарын 6-нд товлогджээ. Тус хурлаар Ерөнхийлөгчид нэр дэвших нэг хүнийг сонгох нууц санал хураалт болох юм байна. Харин үүний өмнө нэр дэвшихээ илэрхийлсэн долоо хүнээс сонгох санал хураалтыг тавдугаар сарын 3-нд зохион байгуулах юм байна.
Энэ санал хураалтаас хамгийн өндөр оноо авсан нэг хүнийг VIII их хурлаар нууц санал хураалтаар баталгаажуулснаар Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодрох ажээ. Дотооддоо өрсөлдөгч олонтой Ардчилсан нам хэнийг Ерөнхийлчид сойх вэ гэдэг мөн л таамаг төдий байна.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө Х.Баттулга, Р.Амаржаргал, Л.Болд, Б.Жаргалсайхан, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Б.Батбаяр /Баабар/ нарын гишүүд албан ёсоор мэдэгдээд байгаа.
Зарим намынх нь гишүүдийн үзэж байгаагаар Р.Амаржаргал хамгийн их дэмжлэг авах ёстой хүн хэмээн үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэр цэвэр, улстөрийн туршлагатай, монголын өмнөө барих толгой эдийн засагчдын нэг хэмээн харж байна. Монголчуудын эв нэгдлийг эрхэмлэж чадах, магадгүй Ардчилсан намыг олон нийтийн өмнө нь нүүр улайлагахааргүй хүн гэдгийг зарим гишүүд нь нуулгүй хэлж байсан.
Харин түүнээс бусад гишүүдийг нэр дэвшихэд өөнтөглөх, баалах зүйл мундахгүй. Тиймээс нэр цэвэр, олны өмнө нүүрээ бараагүй хүнийг Ерөнхийлөгчид сойх нь зөв хэмээн үзэж буй гэнэ. Ардчилсан нам дотроо олон фракцаас бүрддэг. Тиймээс фракцуудын хооронд ширүүхэн тулаан өрнөж буй нь лавтай. Мэдээж фракц бүрээс нь өөр өөрсдийнхөө хүнийг нэр дэвшүүлж, олонхийн дэмжлэгийг авхуулах хүсэлтэй байгаа. Тэгэхээр олонхийн дэмжлэгийг хүртэж магадгүй хэмээн харж байгаа Р.Амаржаргалтай эн тэнцэхүйц өрсөлдөх нэр дэвшигчээр Нийтлэлч Б.Баабарыг зарим улстөрчид нэрлэжээ. Түүний “Өдрийн сонин”-д "Би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна" гэсэн нийтлэлээ бичиж хэвлүүлжээ. Уг нийтлэлдээ “Би та нараас булаагдсан итгэл найдвар, чиний амьдралаас булаагдсан баялгийг эргүүлж өгөхийн төлөө байна. Та нар дэмжвэл алдсан найдвар, булаагдсан баялгаа эргүүлэн авч чадна. Би төрийг байх ёстой байранд нь тавихын төлөө байна. Та нар дэмжвэл чадна. Би ард түмнийг байх ёстой өндөрлөгт тавихын төлөө байна. Та нар дэмжвэл чадна” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэгэхээр Ерөнхийлөгчид горилогчдын өрсөлдөөн Р.Амаржаргал, Б.Баабар хоёрын тулаан болж хувирах уу гэдгийг зөвхөн харах үлдлээ.
С.Наран
Өвгөн · 2017/05/02
АН-ынхан дотроос Дорлигжав, Алтанухуй гээд улс орныхоо баялагийг харийнханд зарж баяжсан рецедивист луйварчид явахгүй, харин нэр цэвэр, газ цэвэр гэж Р.Амарбаргалыг ах дүүсээрээ дэижмнэ шүү гэдгийг анхаараарай АН-ынхаан
Od · 2017/05/01
bvtehgui 2 gar ene 2n orond Bold ni deer zvgeer
Od · 2017/05/01
bvtehgui 2 gar ene 2n orond Bold ni deer zvgeer
Od · 2017/05/01
bvtehgui 2 gar ene 2n orond Bold ni deer zvgeer
Od · 2017/05/01
bvtehgui 2 gar ene 2n orond Bold ni deer zvgeer
Od · 2017/05/01
bvtehgui 2 gar ene 2n orond Bold ni deer zvgeer
Зочин · 2017/05/01
ЭМ СИ ЭСИЙН ДААЛГАВАААР САНАЛ ХУВААХ ДААЛГАВАР АВСИЙМ БАЙХДАА ЭНЭ БААБАР
зочин · 2017/05/01
НҮҮРСИЙГ ҮНС БОЛОХООС НЬ ӨМНӨ УХААД ХЯТАДУУДАД ӨГ ГЭЭД ХАШИГРААД БАЙСАН ХАР ХЭРЭЭ МӨН ҮҮ
САНАЛ · 2017/05/01
БААВАР УУ КК ТА НАР ХАРДАА ИЙМ ДҮР ТӨРХТЭЙ ХҮНИЙЙ ЕРӨӨСӨӨ СЭТГЭЛД БУУХГҮЙ ЮМ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ДӨХИАД ИЙМ ХҮМҮҮСД ӨГӨХ ҮҮ ...БОЛЬЁ ОО ...
zocnin · 2017/05/01
Amarjargal tord tyshigtei .
Зочин · 2017/05/01
Altanhyag n deere
Жирийн иргэн · 2017/05/01
Ялах магадлалаараа Амаржаргал нь дээрээ.
шаабар · 2017/05/01
Ямар боловч энэ нэр дэвшигчид дотроос хэнийг нь дэмжихээ 5 сарын 3 нд орон даяар явагдах бүх гишүүдийн санал асуулгаар шийднэ. Үндсэндээ 2 хон хоног тэсэх л үлдлээ. Наана нь элдвээр таамаг дэвшүүлж дотроос нь хагалах хэрэггүй л юм. Харин ИХ хурлаас хэнийг баталнав тэр хүнийхээ төлөө бүгд хамаг хүчээ дайчлан ажиллах болно. Ахмадууд манлайлна.