УИХ-ын гишүүн асан Г.Уянга өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд суулт зохион байгуулахаар болжээ. Тэрбээр 10 хоногийн турш 11-15 цагийн хороонд талбай дээр суух аж. Учир нь Г.Уянга МАНАН гэх бүлэглэлийн эзэн С.Баяр, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын эсрэг ийнхүү суулт зарлаж, ард түмнийг уриалж байгаа юм байна.   

 

Тэрбээр талбай дээр 4000 хүн ирж, суултыг нь дэмжвэл суултаа тэмцэл болгон үргэлжлүүлэх аж. Харин мөн тооны хүн ирж, талбайг дүүргэхгүй бол тэмцлээ зогсоож, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тавьсан ардын дүнг хүлээн зөвшөөрөх аж.