УИХ-аас 2017 оны төсвийн тодотголтой хамт баталсан Концессын тухай хуулийг эсэргүүцэж өнөөдөр АН-аас мэдээлэл хийв.
 
Тус намын Нарийн бичгийн дарга О.Магнай, “Концессын жагсаалтад нийт 744 тэрбум 90 сая төгрөгийн өртөг бүхий гэрээ багтсан байна. Засгийн газар Конецссын гэрээгээр бүтээн байгуулалт хийх байгууллагуудыг ашиг сонирхлын зөрчилтэй сонгосон байна. Тухайлбал, Засгийн газрын нэр бүхий гишүүдийн “МАК”  болон “Алтай трест” компани 78 тэрбум 752 сая төгрөгийн өртөг бүхий “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”, 77 тэрбум 695 сая төгрөгийн “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийг хэрэгжүүлэх болсон. Энэ бүх хууль бус асуудлуудыг зогсоохын төлөө тууштай тэмцэх болно.
 
Мөн өчигдөр буюу өнгөрсөн сарын 30-нд “Бүрэн зураглал” гэсэн нэвтрүүлэг телевизийн 10 гаруй сувгаар гарсан. Энэ бол МАН-ын сонгуулийн сурталчилгаа байх магадлалтай тул СЕХ-нд хандаж шалгуулна” гэлээ.