Ардчилсан Нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших сонирхолтой гишүүдээ бүртгэж дууслаа.
Тодруулбал Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Батлан Хамгаалахын, Гадаад Харилцааны Сайд асан, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн, Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн сайд асан, МоАХ-ы дарга Х.Баттулга,
Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг, Шадар сайд, улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, БНН-ын дарга , УИХ-ын гишүүн асан, "Буян" компаний Захирал Б.Жаргалсайхан  нар нэр саналаа хүргүүлж, бүртгүүлжээ. Эдгээр улс төрчдөөс АН-ын гишүүд сонгон, саналаа өгөх бөгөөд санал хураалтын дүнг үндэслэн Ардчилсан нам Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчийг албан ёсоор зарлах юм.
 
Ч.Явуу
sonin.mn