Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайн эхлүүлсэн ажлын нэг болох үүрэн телефоны оператор компаниуд ярианы төлбөрийг секундээр тооцох шинэ үйлчилгээг энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлнэ.

Манай улсад үүрэн телефон операторын үйлчилгээ явуулдаг компаниуд энэ ажлын хүрээнд Харилцаа холбооны зохицуулах газарт санал хүргүүлсэн бөгөөд үүнд эхний минутыг үндсэн тарифаар тооцож, хойшхийг нь секундээр тооцох тухай тусгажээ. Энэ саналын дагуу секундын төлбөрийг хоёр төгрөг байхаар заасан байна.

Анх тохиролцсон ёсоор уг ажлыг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх байсан ч Харилцаа холбооны зохицуулах хорооноос компаниудын ирүүлсэн саналыг судлах шаардлагатай гээд 15 хүртэл хойшлуулжээ. Харин тэдгээр компаниудын ямар шийдвэр гаргасныг энэ долоо хоногт мэдээлэх аж.

С.Отгон