МАН-ын VIII бага хурал өнөөдөр болно
2017/05/03
МАН-ын VIII бага хурал өнөөдөр эхэлнэ. Энэхүү бага хуралд МАН-ын 310 гишүүн оролцож, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах юм.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн даргаар ахлуулсан албаныхан 21 аймгийн 15-д нь ажиллаж, иргэдийн санаа бодлыг сонсохын зэрэгцээ намын ажилтны улсын зөвлөгөөнийг таван бүсээр хуваан зохион байгуулсан билээ. Энэ үеэр МАН-аас ямар хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл зохих талаар намын анхан шатны 1700 гаруй гишүүдийн саналыг сонссон байна.
Өнөөдрийн хувьд иргэд сонгогчид, намын гишүүд, идэвхтэн дэмжигчдийн тэрхүү санаа бодлыг сонссон судалгааг танилцуулах бөгөөд бага хурлын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн нэрийг зарлах юм.