Р.Амаржаргал гэдэгтэй хэн ч маргахгүй
2017/05/03
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах алтан мөч хоёрхон хоногийн дараа тохионо. АН-ын гишүүн бүр саналаа нэмэрлэж байж тодруулах тэр хүн хэн болохыг таахад бэрх. Нэр дэвшигч нар маань тэрийг гэж онцгойлох аргагүй манай намын анхдагчид, нэр хүнд бүхий лидерүүд, АН-ын төдийгүй ардчиллын нэр хүндийг өргөж, улс орноо удирдаж чиглүүлж явсан, төр нийгмийн зүтгэлтнүүд.
Үүнд: Засгийн газраа хамгийн сайн удирдсан, олон олон бүтээн байгуулалтыг эхлүүлсэн гавьяатай Н.Алтанхуягаас эхлээд АН-ын анхны дарга бөгөөд төр нийгмийн хамгийн туршлагатай зүтгэлтэн Д.Дорлигжав, АИХ-ын депутатаас өнөөг хүртэл төр засгийн өндөр албыг нэр төртэй хашсаар яваа Л.Болд, улс орныхоо нэр хүндийг тив дэлхийд алдаршуулахаас авахуулаад дэд бүтцийн, хөдөө аж ахуйн салбарт хамгийн хүндтэй нэгэн болох Х.Баттулга, Монголын ардчиллын амьд түүх, уураг тархи болж яваа нэрт нийтлэлч Баабар, ардчиллын анхдагч, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, улс төрчдийн чансааг тодруулах санал асуулгын эхний тавд байнга бичигддэг Б.Жаргалсайхан гээд дурдаад байвал бүгд л онцгой. Харин ард нийтийн дунд удаа дараа явуулсан санал асуулгаар хамгийн өндөр оноо авч байгаа хүн бол Ерөнхий сайд асан Р.Амаржаргал гэдэгтэй хэн ч маргахгүй. Эдгээрээс хэнийг дэмжих нь АН-ын гишүүн таны эрх. Ардчилсан Ахмадын Холбоо хэн нэгнийг онцгойлон дэмжихийг уриалах нь зүйд үл нийцнэ. Гагцхүү гишүүн та “өөрт таалагдсан гэхээс илүүтэй, нийтэд хүндлэгдэх” нэгнийг дэмжих нь АН-аас нэр дэвшигч хийгээд улс орны эрх ашигт өгөөжтэй гэдгийг биднээр хэлүүлэх юун. Та бүхний сонголт мэргэн байж АН-аас нэр дэвшигч ялалт авчрах болтугай. Таны санал дутна шүү. Сонгуульдаа идэвхитэй оролцоорой.
АРДЧИЛСАН АХМАДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Ш.БАТБАЯР
Зочин · 2017/05/04
энэ нэг хүн монгол улсын ерөнхийлөгч гарцаагүй болно
Zochin · 2017/05/03
Amarjargal demjinee
Mom · 2017/05/03
Yalagdaya geegui l bol oor ner tsever chadaltai eruul uhaantai hun odoogoor alga daa
зочин · 2017/05/03
Ардчилсан намаас гарч болох ч ер нь сунгаанд унах магадлал туйлын өндөр хулгай шүүдээ