Энэ удаагийн “Ярилцах танхим”- ын зочноор УИХ-ын гишүүн асан Г.Уянга уригдлаа. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр “Маргааш 11.00 цагт лайв хийнэ. Сэдэв одоохондоо нурцлахгүй бол болохгүй нь ” хэмээн цахим хуудсандаа байршуулсан харагдсан.
 
Тэгвэл өчигдөр түүний “тэмцэл ”-ийн сэдэв тодорхой болов. Тэр 10хоног 11.00-15.00 цагийн хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ажлыг өрнүүлж буйгаа илэрхийллээ. Хэдийгээр биеийн байдал сайнгүй байгаа ч тэр “тэмцэл ”-ээ үргэлжлүүлэхээр шийдсэн нь энэ аж.Түүний яриаг хүргэе
 
Нэгэнт эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхийг хүсдэггүй хүн ховор байх. Гэхдээ таны хувьд биеийн байдлаа үл харгалзан энэ алхмыг сонгосныг гайхах хүн байна. Эрсдэлтэй шийдвэр гаргажээ, та...?
 
-Үгүй ээ, яах уу. Би алдах ёстой юмаа алдаж, золих ёстой золиогоо нэг ёсондоо гаргасан гэж бодож байна. Мэдээж, эрүүл мэндээ бодолгүй яах вэ. Салхитай байгаа болохоор маш дулаан хувцаслаж ирээд сууж байна. Малгай өмсч, чихэндээ бөглөө хийсэн байгаа.
 
-Таны энэ шийдвэрийг гэр бүлийн хүн тань яаж хүлээж авсан бэ?
 
. Болохгүй бол болъё” гэж ятгасан. Манай хүн надад бууж өгөөд миний шийдвэрийг зөвшөөрсөн.
 
-Эмнэлгээс хэзээ гарав?
 
-Өнгөрсөн долоо хоногийн дөрөв дэх өдөр.
 
Таныг эмнэлэгт байх зуурт ТТЭНН-ын уур амьсгал халуун байлаа. Өөрөөр хэлбэл, таныг намын даргаас түдгэлзүүлж, Ц.Баянбилэг гэх хүнийг намын дарга болгох шийд гарсан нь танд хүнд туссан нь лав. Та, “Монголын гэмт хэрэгтнүүдэд зиндаа байдаггүйг мэдлээ. Өөрийг нь огцруулах асуудлыг тууштай тавъсны хариуг Ерөнхийлөгч 200 гаруй сая төгрөгийн залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа Ц.Баянбилэгтэй нийлж авлаа. Улсын Дээд шүүх хуралдаж, намын дарга, генсек нь мэдээгүй, оролцоогүй хууль бус хурлаар намайг сольсныг бүртгэж ёсчилжээ. Хууль ёсны хурлаа хуралдуулж намын удирдлага солилцохын төлөө би байсан. Эд арай л хүнлэг биш байлаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч гэмт хэрэгтнүүдтэй нийлэн миний хүүхдийн амиар наадаж улстөр хийж байгааг жигшиж байна” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн шүү дээ?
 
-Энэ бол зүгээр нэг гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүний хийх ажил биш л дээ. Энэ нь Дээд шүүхээр хуралдуулж, хууль бусаар намыг бүртгэж авна гэдэг том бүрэлдэхүүн. Үнэхээр монголын гэмт хэрэгтнүүдэд зиндаа байдаггүйг л мэдэж авлаа. Хэдийгээр гэмт хэрэгтэнд ч гэсэн зиндаа байдаг. Гэтэл тийм биш юм байна. Нэгдэж юу хийж чаддагтаа харуулж байна л даа. Тэгэхээр гол эзэнтэй нь л тэмцэх хэрэгтэй. Гар, хөл бологсод нь яах уу. Жинхэнэ эзэд нь чухал.
 
Басхүү ТТЭНН-ын дарга байсан хүнии хувиар таньтаи намын нөхөд чинь холбоо барьж байна уу?
 
-Одоохондоо, Улсын Дээд шүүхээс тийм шийдвэр гарсан ч тогтоол нь надад ирээгүй байна. Тогтоол ирмэгц гомдол гаргах хутацаа гэж бий. Гэхдээ, одоогоор асуудал бүрэн шийдэгдэж дуусаагүй байна шүү дээ. Манай намынхан уулзаж, асуудлыг зөвлөлдөж ярилцаж байгаа. Ямар ч байсан шүүхийн тогтоолыг гар дээрээ авч зохих журмын дагуу асуудлаа тавьж, эцэслэн шийдэгдтэл нь явах болно.
 
-Та намын даргын хувиар Ц.Баянбилэгтэй уулзаж, намыхаа дотоод асуудлын талаар ярилцаж байсан уу?
 
-Би яах уу, хоёулаа уулзъя. Хууль ёсоор хурлаа зарлая. “Намын дарга, генсек нь мэдээгүй байхад хууль бус огцорсон байж таарахгүй” гэж хэлсэн. УИХ-д нэр дэвшиж хүмүүсийг оролцуулъя, сонгуулийн тайлангаа тавъя, алдаа дутагдлаа хэлэлцье гэдэг санал тавьсан. Ийм л юм болсон. Гэхдээ, яах уу. Ц.Баянбилэг жинхэнэ эзэн нь биш учраас би ач холбогдол өгөхгүй байна. Маш олон зуун сая төгрөгийн залилангийн хэрэгтэй хүн дээд шүүхээр орж нам хулгай хийгээд явж болдог юм байна. Эрэн сурвалжлагдаж байгаа хүн хууль бусаар намтай болж болдгийг харж байна л даа. Дээд шүүх тэрийг нь хүлээн зөвшөөрөөд шүү
 
Ерөнхийдөө танай нам хичнээн гишүүнтэй юм бэ?
 
-Яг нарийн тоог нь гаргаагүй байна. Сонгуулийн үеэр маш олон хүн ирсэн. Ер нь дор хаяж 10 мянган хүн бол бий. Яг гингүүн больё, батламжаа гардаж авъя гэсэн олон хүн байгаа л даа. Тэр болгоныг бүртгэж авч амжаагүй байсан
 
-Өнөөдөр (өчигдөр) та үзэл бодлоо илэрхийлэх үүднээс Сүхбаатарын талбайд сууж эхэллээ. Тэмцэгчийн хувиас авч үзвэл ганц хүний “тэмцэл” хүч муутай байж магадгүй юм. Өнгөрсөн жил шүү дээ. Нэг залуу чимээгүй суулт гээд бишгүй олон хоног талбай дээр суусныг санаж байна. Таны хувьд эмэгтэй хүн учраас ахадсан “тэмцэл”-ийг сонгочихов уу даа. Чухам ингэж суухын гол зорилгоо хэлэхгүй юу?
 
-Би тэгж бодохгүй байна. Хараахан “тэмцэл” байна. Хэрэв олон хүн ирж дэмжвэл тэмцэл болж өргөжинө. Хугацаа зарладаг нь учиртай. Энэ хугацаанд хүмүүс дэмжихгүй бол буугаад орхиж явна. Юм бас хэмжээ хязгаартай байх ёстой. Ямар ч байсан би эхлүүлсэн ажил үйлс, үзэл бодлоо тууштай, эцсийг нь хүртэл явах болно. Энэ нь надад чухал. Зөвхөн миний тэмцэл гэж байгаагаар биш. Ерөөсөө систем дэглэм, буруу яваад байгаа юм чинь өөрөө сэжүүртэй, үндэстэй. Ургаад, тэжээл өгөөд байгаа юм байна шүү дээ. Тэр тэжээл, амин голыг нь таслахгүй бол хэцүү. Үлгэрт ч гардаг. Мангасын гар хөлийг таслах биш, амийг нь авах гэж. Бид тэр амин судас руу нь хүрэхгүйгээр уршгийг нь тасалж чадахгүй. Өнгөрсөн хугацаанд дандаа л гар, хөлүүд, үзэгдэлтэй нь -Би лайв тэмцэж яваад байлаа. Үзэгдлийг хэн гаргаж байгаа юм бэ. Тэр гар, хөл хаанаас ургаж байгаа юм бэ гэдгийг  олж харж чадахгүй бол үнэхээр амжилтад хүрэхгүй. Миний зорилго энэ.
 
Аливаа тэмцэл, үзэл бодлоо илэрхийлэх үйл хөдлөл бүхнийг уриа лоозонгүйгээр төсөөлөхөд бэрх болсон. Таны хувьд шаардаж буй шаардлагаа товч танилцуулахгүй юу?
 
-Одоогоор “тэмцэл” болоогүй л байна даа. Хэрвээ олон хүн дэмжээд ирвэл тэмцэл болно. Тэгвэл жинхэнэ зохих ёсоор зөвшөөрлөө авч, уриа лоозон бариад шаардлагаа тавина.
 
-Хэрэв таны хэлснээр олон хүн цуглавал...?
 
Хэрвээ олуулаа болвол шаардлагаа юу гэж тавина гэвэл нэг л хүнд тавина. Ерөөсөө Монгол Улсын Ерөнхийлөгчид. Үндсэн хуульд болон Ерөнхийлөгчийн тухай хуулиар “Ерөнхийлөгч өөрөө огцорно” гэх боломжтой. Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Их Хурлын дарга хэрэгжүүлнэ” гэж. Тэгэхээр хүсэлтээрээ чөлөөлөгдөх ийм бололцоо байгаа. Үндсэн хуульд “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Хэрэв ийм тохиолдолд УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна” гэсэн хуультай. Ийм хуулийн заалтууд бий. Бид өмнө нь одоогийн УИХ-д нэлээн өгөх шаардлагыг тавьж байсан. УИХ-д шаардлага С.Жавхлан гишүүн оруулах байх. Аа, бидний тавьж буй шаардлага Ерөнхийлөгчийг огцруулах
 
-Уг нь Ерөнхийлөгчид ахархан хугацаа үлдлээ шүү дээ
 
Би лайв дээрээ хэлсэн. “Хэрвээ хоёрхон сар үлдсэн бол дэмий, яахын бэ, ингэж байгаад яваг” гэж бодож байгаа хүлцэнгүй, дарангуйллыг хүлээн зөвшөөрсөн тийм дорой хүмүүс хэрэггүй.Үнэхээр үүнийг эсэргүүцээд тэмцье, үндсийг нь тасалъя гэж байгаа хүмүүс нэгдэж ирэх хэрэгтэй. “Би хоёрхон сар болчихоод байхад” гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэр бол өөр хүмүүсийн ажил. Ер нь Ерөнхийлөгч хууль ёсоор хугацаа нь дуусаад явах, хууль бус үйлдэл хийсэн учраас огцрюх хоёр бол тэнгэр газар шиг ялгаатай. Огцорно гэдэг хариуцлага тооцож буй хэрэг. Хугацаа нь дуусаад явж байна гэюл бүрэн эрхээ эдэлж дуусаад дараагийн эрхээ өөр хүнд шилжүүлж буй үйлдэл
 
Гэхдээ тэр хүн төрөөс хүртэх ёстой хамгаалалтаа хуулийн дагуу эдлээд л явна .Огцрох гэдэг өөр ойлголт. Хариуцлага тооцож байгаа ,ардчилал ажиллаж байгаагийн илрэл. Монголын ард түмэн өөрөө, өөрсдийнхөө төлөө тэмцэж,нэг алхам урагшилж ардчиллын үр шимийг хүртэж буй агуулга.Том агуулгатай юм.
 
-Та яагаад тавдугаар сарын 1-нийг сонгож сууж эхлэв. Өнөөдөр (өчигдөр) талбай дээр тайван жагсаал болохын сацуу УИХ-ын гишүүн С.Жавхланг энд гарч ирнэ гэх мэдээлэл байсан?
 
-Жагсаал болно гэдгийг мэдээгүй. Зүгээр л тавдугаар сарын 1-нд гаръя гэж бодсон. Харьцангуй дулаарах болов уу гэж бодсон. Мөн биеийн байдлаа бас харзнасан. Уг нь үүнээс ч өмнө гарах байсан л даа. Даанч биеийн байдал, цаг агаар гээд хожуу гарч ирлээ.
 
-Өдөржин суухгүй байлгүй дээ?
 
-11.00-15.00 цаг хүртэл сууна, 10 өдрийн турш.
 
-Түрүүн та дэмжиж буй хүмүүсийн тоо олон болвол албан ёсны зөвшөөрлийг нь авна гэж цухас хэлсэн. Одоогоор бол зөвшөөрөл аваагуй юм байна тийм үү?
 
-Жагсаал, цуглааны тухай хуулиар бол жагсаал, цуглаан хийхэд зөвшөөрөл авна. Би бол зүгээр Монгол Улсын иргэнийхээ хувиар сууж байна. Би ямар нэг шаардлага тавиагүй. Миний л үзэл бодлоо илэрхийлж буй нэг байдал. Яг энэ талбайгаар явж байгаа хүмүүстэй л адил. Намайг хуулиар буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Энэ бол тэмцэл биш. Жагсаал ч биш. Суулт ч биш. Зүгээр л үзэл бодлоо илэрхийлж буй иргэн.
 
-Хавар болохоор жагсаал, цуглаан зохион байгуулагдах нь элбэгшдэг. За, тэгээд жагсаал, цуглаан хийсэн хүмүүсийг хэн нэгний гар, хол бологсод гэж хардах нь бий. Та ч үүнийг гадарлах биз.Магадгүй таныг ингэж хардахыг үгүйсгэхгүй юм?
 
-Өө, яах уу, яах уу. Дураараа л болог. Хэлдгээ хэлнэ биз. Тэртээ, тэргүй олон жил тэмцсээр ирсэн. Тэр бол чухал юм биш. Хэн юу гэх болоо гэж айж суудаг цаг биш. Хэн, юу хэлэх нь чухал биш. Бидний амьдрал, Монгол Улс ямар байгаа билээ.
 
-Таныг төр түшилцэж явсан гэдэг утгаар нь хүмүүс янз бүрээр хэлж, ярих байх. Басхүү УИХ-ын гишүүн байхдаа юу хэлж, ярьж байв гэдгийг чинь ч мартаагүй хүмүүс бий байх?
 
-2015 оноос эхэлж би Ерөнхийлөгчтэй хатуу ярьж ирсэн. Өнгөрсөн найман жилийн хугацаанд яаж ажиллав гэдэг тайланг нь тавиулж байсан. Огцруулах асууцлыг УИХ- ын гишүүн байхдаа оруулсан. Капла нарт өршөөл үзүүлсэн тэр зарлигийг хүчингүй болгох, хоёрдугаарт Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гаргуулах асуудлаар Их Хуралд хандаж байсан. Харамсалтай нь, Хууль зүйн байнгын хороо тэрийг өмгөөлж, хоёр нам тэрийг өмгөөлж хэлэлцүүлэхгүй хааж байсан.
 
Эх сурвалж: " Улс төрийн тойм" сонин