ОУВС-ийн овилгогүй зан
2017/05/04
Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөлийн хурал өнгөрсөн баасан гарагт АНУ-ын нийслэл Вашингтон хотноо болж, Монголын Засгийн газартай тохиролцоод байсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хойшлууллаа. Хойшлуулах болсон шалтгаанаа дээрх хөтөлбөртэй хэлхэгдсэн төсвийн тодотголыг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хөрөнгө оруулагчдын эрхийг хөндсөн заалттай холбон тайлбарлав.
УИХ-аас энэ сарын 14-нд 2017 оны төсвийн тодотгол баталсан. Энэхүү тодотголыг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд томоохон хөрөнгө оруулагчдын валютын гүйлгээг дотоодын арилжааны банкуудаар дамжуулахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, “Оюутолгой”-гоос олборлосон байгалийн баялгийн төлбөр Монгол руу орж ирж, дотоодын банкуудаар дамжин гарах ёстой гэж үзсэн юм. Томоохон төслийн хөрөнгө оруулалтыг дотоодын банкуудаар дамжуулснаар эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэж эрх баригчид үзсэн байна.
Хэдэн тэрбумаар хэмжигдэх мөнгөн урсгалыг дотоодын банкуудаар дамжуулснаар манай улсад давуу байдал бий болж, төсвийн тэнцэлд эергээр нөлөөлж, эрх баригчдын “толгой”-ны өвчин болоод буй “ноён” долларын ханшийг хазаарлах боломж бүрдэнэ гэж бодлого тодорхойлогчид тооцоолсон юм. Харамсалтай нь ОУВС бүхэл бүтэн нэг улсын эрх ашгийг бус дан ганц үндэстэн дамнасан корпорацийн эрх ашгийг илүүд үзсэн юм. Тодруулбал, “Рио Тинто” компани Монгол төрийн гаргасан шийдвэрийн талаар ОУВС-д “хов” дуулгасан гэсэн үг. Үүнийг нь нөгөө өнцөгөөс тайлбарлавал ОУВС, “Рио Тинто” хоёр Монгол Улсыг буланд шахаж байгаад буулгаж авах санаархал агуулж байгааг үгүйсгэх аргагүй.
Зочин · 2017/05/04
болчихооч