С.САРУУЛ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.03/ өчигдөр орой УИХ-ын 29 дүгээр тогтоолын дэд заалтыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв. Өөрөөр хэлбэл, Оюутолгой зэрэг гадны том хөрөнгө оруулагчдын монголоос олж байгаа орлогыг дотоодын банкаар дамжуулах саналын тогтоол байсан юм. Валютын сантай хэлэлцээр хийж эхлэх үеэс зарим гишүүд энэ асуудлыг хүчтэй ярьж тэмцсэнээр дэмжүүлж байсан бол харамсалтай нь өчигдөр гишүүдийн 65.5 хувийн саналаар унагалаа.

Хөрөнгө оруулагчид монголын баялгаас олсон мөнгөнөө гадны банкаар дамжуулаад татвар хураамжгүй аваад гарч байгаа цагт Монгол Улсын эдийн засаг сайжрахгүй, улс орон хөгжихгүй гэдгийг цөөнгүй гишүүн хэлсэн. Гэвч энэ санал дэмжигдсэнгүй. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголын баялгийг гадны банкаар дамжуулахыг дэмжсэн гишүүдийг танилцуулж байна.

Эх сурвалж: www.polit.mn