Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчид тодорч эхлээд байна. Энэ удаагийн сонгуульд парламентад суудалтай МАН, АН, МАХН гэсэн гурван нам нэр дэвшүүлэх боломжтой.
 
Үүнээс  МАН-ын бага хурлын гишүүдийн 85 хувийн саналаар УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд ялалт байгуулж,  АН-ын дотоод сонгуульд нийт гишүүдийн дийлэнхи олонхийн саналыг буюу хамгийн өндөр  2740 оноог МоАХ-ы дарга Х.Баттулга авч, Ерөнхийлөгчийн сонгуульд тус тус нэр дэвшихээр болоод байсан билээ. Харин МАХН-ын  бага чуулган өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлэхээр болжээ.
 
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших нь тодорхой болсон М.Энхболд, Х.Баттулга, Н.Энхбаяр нарын хэн нь хэн болох тухай товч  мэдээллийг хүргэж байна.
 
Миеэгомбын Энхболд
 
 
Төрсөн он:           1964 оны 7 дугаар сарын 19-ний өдөр,
 
Төрсөн газар:       Улаанбаатар хот,
 
Боловсрол:
 
1982 онд    Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр лаборатори дунд сургууль,
 
1987 онд    Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн,
 
1996 онд    Япон улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн,
 
1998 онд    ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн,
 
2000 онд    Эдийн засгийн магистр,
 
2002 онд    НҮБ-ын Олон улсын мэдээлэл зүйн Академийн жинхэнэ гишүүн,
 
2003 онд    БНСУ-ын Гуан-Үн их сургуулийн төрийн захиргааны Хүндэт доктор,
 
2006 онд    Орхон их сургуулийн Хүндэт доктор,
 
Ажил эрхлэлт:
 
1987-1989 онд  Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч,
 
1989-1991 онд  Нийтийн аж, ахуйн үйлчилгээний яамны төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн,
 
1991-1992 онд  Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга,
 
1992-1996 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч,
 
1996-1998 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,
 
1999-2005 онд  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,
 
2005 оноос        Монгол Улсын Их Хурлын гишүүн,
 
2006-2007 онд  Монгол Улсын Ерөнхий сайд,
 
2007-2012 онд  Монгол Улсын Шадар сайд,
 
2012-2016 онд  Монгол Улсын Их Хурлын дэд дарга,
 
2016 оноос       Монгол Улсын Их Хурлын дарга.
 
Улс төрийн сонгуульт ажил:
 
1990 онд             Монгол Ардын Намд элссэн,
 
1991-1992 онд   Нийслэлийн МАН-ын 214 дүгээр үүрийн дарга,
 
1992-1997 онд   Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга,
 
1997-2006 онд   Нийслэлийн МАН-ын хорооны дарга,
 
2005-2007 онд   Монгол Ардын Намын дарга,
 
2007-2012 онд   МАН-ын нарийн бичгийн дарга,
 
2013 оноос        МАН-ын дарга
 
1998 оноос        МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
 
1997 оноос        МАН-ын Бага хурлын гишүүн,
 
                              МАН-ын 21, 22, 23, 24, 25, 26, 27 дугаар Их Хурлын төлөөлөгч,
 
                              МАН-ын 21 дүгээр Их хурлаас “ШИНЭ ҮЕ” жигүүрийн санаачлагч,
 
1995 онд            “Залуучууд хөгжил төв”-ийн үүсгэн байгуулагч,
 
1997 онд            Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо буюу одоогийн Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбоог үүсгэн байгуулагч,
 
Төрийн бус байгууллагын сонгуульт ажил:
 
2000-2012         Үндэсний Олимпийн хорооны тэргүүлэгч гишүүн,
 
2008 оноос        Монголын морин спорт,  уяачдын холбооны Ерөнхийлөгч,
 
2009 оноос        Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгч гишүүн,
 
2011 оноос        “Манзушир хутагт” сангийн Тэргүүн.
 
Халтмаагийн Баттулга
 
 
 1963 оны 3 сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн.
 
Төгссөн сургууль, мэргэжил:
 
    1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль
    1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн.
 
Ажилласан байдал:
 
    1979 - 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин
    1982 - 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач
    1990 - 2004 онд "Женко" ХХКомпаний Ерөнхий захирал
    1997 - 2004 онд "Баянгол зочид буудал" ХКомпаний гүйцэтгэх захирал
    1999 - 2004 онд "Мах Импекс" ХКомпаний гүйцэтгэх захирал
    2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
    2008 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
    2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
    2012 -2016 онд  Монгол Улсын Их Хурлын гишүүн
    2012 -2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
 
2016 оноос "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч, зургийн дарга. Мөн Монголын Ардчилсан Холбооны Дарга, Монголын Жүдо Бөхийн холбооны Ерөнхийлөгч.
 
Намбарын Энхбаяр
 
 
Боловсрол, төгссөн сургууль: 
 
1958 оны зургадугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн.
 
1965- 1975 онд 23-р сургуульд сурч төгсөөд 1975-1980 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга-зохиолын дээд сургуулийг Утга-зохиолын ажилтан, орчуулагч мэргэжлээр дүүргэсэн. 1985-1986 онд Их Британийн Лийдсийн их сургуульд англи хэл, утга зохиол-ийн чиглэлээр суралцаж, МУИС-ийн англи хэл-ний курс төгссөн. Утга-зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй.
 
Ажилласан байдал:
 
1980-1990 онд Монголын зохиолчдын холбоонд орчуулагч-редактор, ерөнхий нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгчөөр 
 
1990-1992 онд Соёл-урлагийн хөгжлийн хорооны тэргүүн дэд дарга
 
1992 онд анх Улсын Их Хуралд сонгогдож, мөн тус оноос Засгийн газрын гишүүн, Соёлын сайдаар ажилласан.
 
1992, 1997, 2000, 2004 онуудад УИХ-ын гишүүнээр 4 удаа сонгогджээ. 1996 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд МАХН-ын даргаар сонгогдон ажиллажээ. 1997-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч байсан. 
 
2000-2004 онд Ерөнхий сайд, МАХН-ын дарга
 
2004-2005 онд Улсын Их Хурлын дарга
 
2005-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч
 
2010 оноос МАХН-ын даргаар ажиллаж байна.