“Рио Тинто” Монголын эрх баригчдыг яллаа
2017/05/06
Т.САЙХАН
УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дэх заалтаас болж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах ажилд гацаа үүсээд байгаа билээ. Тиймээс эрх баригч намынхан бүлгийн хурлаараа уг асуудлыг хэлэлцээд дээрх заалтыг өөрчлөх шийдвэрт хүрсэн юм. Уг асуудлыг өчигдөр /05.04/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн 65.5 хувийн саналаар дэмжин баталлаа. УИХ-ын гишүүн Ч.Даваасүрэн шууд баталж байгаа нь эргээд Үндсэн хуулийн цэцэд дуудагдан хууль зөрчсөн асуудалд орох вий гэсэн болгоомжлол байгааг хэлсэн юм. Монголын баялаг Монголын банкаар гарах ёстой гэсэн утга бүхий дээрх тогтоолын заалтыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарын гишүүд санал оруулж дэмжүүлсэн. Гэвч уул уурхайн томоохон хөрөнгө оруулагчид тэр дундаа “Рио Тинто”-д дээрх заалт таалагдаагүй учраас ОУВС-д шахалт үзүүлж, манай улсын хөтөлбөрийг хойшлуулаад байгаа юм” гэлээ. Харин УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “ОУВС-тай хөтөлбөрөө хэрэгжүүлээд явах ёстой. Би Засгийн газрын гишүүн биш. Ардчилсан намыг эрх барьж байхад би ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаач ээ гэж хэлдэг байсан. Бие биенээ айлгаад доромжлоод энэ хямралт байдлаас гарахгүй. Ийм учраас хөтөлбөрт орох ёстой” гэлээ. Ямартай ч хөрөнгө оруулагчид борлуулалтын орлого, төлбөр тооцоо, гүйлгээгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкаар заавал дамжуулах ёстой гэсэн заалт хүчингүй болж байна.
Эх сурвалж:www.polit.mn
DBAASAN · 2017/05/07
CHAAYAASDAA!!!!!!!!
Зочин · 2017/05/06
РиоТинто энд ер падгүй гэж бодож байна, ОТ-г хэний хөрөнгөөр босгосон вэ, гадныхны, Монголын хөрөнгөөр босгосон юм юу байгаа юм, гадны хөрөнгөөр юмаа босгож ажиллуулаад дараа нь хэсэг хугацааны дараа өөрийн болгохоо бодох хэрэгтэй
Зочин · 2017/05/06
Гаднын нэг компани емне сехерч байдаг хэлэх ч уг алга даа тусгаар тогтносон Улс гэдэг
Зочин · 2017/05/06
Гаднын нэг компани емне сехерч байдаг хэлэх ч уг алга даа тусгаар тогтносон Улс гэдэг
zochin · 2017/05/06
yhehdee gants gramm alt avj yavj chadahgyi hevtej ingej 100 ch naslahgyi bj ene hymyysiin shynaliig ee
zochin · 2017/05/06
rio tintod oorchlyylj chadahgyi yum gej algaa OUB sang hyrtel shahaand oryylj bdag esvel mananchyyd tegj hydlaa ylger zohioj ch bj medne