Э.Содномпилжээ Дэлхийн цомын тэмцээнд түрүүлжээ
2017/05/07
Унгар улсын Эгер хотноо энэ сарын 4-д пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнд Монгол Улсын Гавъяат тамирчин, “Рио 2016” паралимпийн хүрэл медальт Энхбаярын Содномпилжээ амжилттай оролцож алтан медалийн эзэн боллоо. Тодруулбал, тэрбээр жиндээ 221 кг өргөж Унгар улсын улсын тэнгэрт Монгол улсын төрийн далбайг мандуулж, төрийн дуулалыг эгшиглүүлсэн юм.
Тэрбээр олимпоос хойш жин өгсөж 97 кг-ын жинд хүч үзэж байгаа бөгөөд АНЭУ-ын Дубай хотноо болсон Дэлхийн цомоос алтан медаль хүртсэн билээ.
Зориг · 2017/05/08
Нэг мэдээ тавих гэж алах юм аа. Дэлхийн аварга болоод байгаа юм уу, Дэлхийн цомын аварга болоод байгаа юм уу? Шал өөр шүү дээ?