Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар  БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч хатагтай Данг Тхи Нгок Тхиний Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ.
 
Тэрбээр өчигдөр буюу энэ сарын 07-нд Улаанбаатар хотно хүрэлцэн ирсэн. Түүнийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Данг Дыонг болон албаны бусад хүмүүс угтан авсан юм.
 
Өнөөдөр 10.00 цагт хатагтай Данг Тхи Нгок Тхинийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Чингис хааы талбай дээр угтан авснаар айлчлал албан ёсоор эхэлнэ. Дараагаар нь Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурах юм. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон хатагтай Данг Тхи Нгок Тхинь нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Дараагаар нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхах юм.
 
Харин маргааш буюу энэ сарын 09-нд Монгол, Вьетнамын бизнес уулзалтад оролцож, Гандантэгчэнлин хийдэд зочилсноор айлчлал албан ёсоор өндөрлөнө.