За бүх хүнд энэ өдрийн мэнд. Би гэдэг хүн хүн эхнэр хүүхдээсээ салсан. Одоо нэг хүнтэй амьдарч байгаа ийм л хүн байна даа.

Анх эхнэрээсээ хардалт, гэр бүлийн харилцаа, ааш зан таарамжгүй байдал болоод өөрийн алдаанаасаа болоод салсан. Тухайн үед хардалт ааш зангаас нь залхсан байсан. Тэгээл би яваад өгсөн. Одоо эхнэр хүүхэдтэйгээ холбоотой байдаг.

Сар болгон л тусалдаг. Хамт байгаа хүн маань ч мэддэг. Гэхдээ салсан эхнэр сүүлийн үед буцаад хамт амьдрая. Бүхнийг шинээр эхлэе гэх юм. Би тэр хүн ямар хүн гэдгийг мэддэг ааш занг нь ч гадарладаг болохоор буцаж чаддаггүй тэгсэн мөртлөө муу хүүхдээ л их бодох юм.

Аавгүй өсөөд ямар хүн болох бол эртхэн дээрээ эргээд нийлэхүү яахуу? гээл, Гэтэл одоо хамт байгаа хүн минь чи минь миний насны хань үүрд хамт гээд байдаг. Үйлдэл бүхэн үйлийн үртэй л байдаг юм хойно учраа олдоггүй ээ?

Би гэхдээ эхнэрээсээ салахдаа хэн нэгнийг дагаж, хэн нэгэнтэй нийлээд яваагүй зүгээр л болохгүй байгаа амьдралын ГЭР БҮЛ гэх жүжгийг зогсоое л гэж бодоод гарсан. Гэтэл одоо нэг ийм байдалд орчоод байж байна даа.

Эхнэрээсээ салаад сураад боловсроод л явна гэж бодож байсан хүн хагас жил болоол нэг хүнтэй таарцан. Одоо байгаа хүнээ би буруутгахгүй ээ хэн ч гэсэн ажил төрөл тогтсон хүнтэй амьдрахыг өөрийн болгохыг л хүснэ хүнтэй суух нас нь оройтож байх үед.

Шинэ хүн маань ч үе үе тараа жаахан таниулах юм. Хуучин маань ч намайг ирээч гэж гуйх юм үр хүүхэд маань намайг санах юм? Би бүүр яахаа мэдэхээ байчихаад л байна даа. Хэн хэнээс нь холбоогоо таслаад хэнийн ч хохироохгүй явуул яадаг бол гэж бодоод байх юм.

Яавал дээр вэ? Ийм байдалд ороод шийдээд аз жаргалтай яваа хүмүүс байгаа л байлгүй туршлагаасаа хуваалцаач гэж хүсэх гэсэн юм. Намайг харааж зүхэх хүмүүс зөндөө л байгаа байлгүй. Тэр хүмүүсд хэлэхэд хар толбогүй амьдралтай хүн хаана ч байхгүй шүү гээд хэлчихэе.