Н.Энхбаярыг бүртгэхгүй бол С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ
2017/05/08
Өнгөрсөн Баасан гарагт буюу 5 сарын 5-нд МАХН хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлсэн билээ. Үүнийхээ дараа МАХН-ынхан Н.Энхбаярт хуулийн хориг тавихгүй байхыг шаардаж, Сонгуулийн Ерөнхий Хорооны байрны гадаа жагсаал хийсэн юм.
Өнөөдөр ч гэсэн уг жагсаал нь үргэлжлэх аж. Сонгуулийн Ерөнхий Хороо улс төрийн намуудаас нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг 5 сарын 14-ы дотор багтаан шийдвэрлэх ба дахин өөр нэр дэвшигчийг дэвшүүлэх, бүртгүүлэх боломж 5 сарын 17 хүртэл нээлттэй юм. Тэгвэл МАХН-ынхны хувьд 5 сарын 15 хүртэл Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхийг шаардсан улс төрийн тэмцлээ идэвхтэй үргэлжлүүлж, олон нийтийн анхааралд оруулах ба МАН, АН-ын алинтай тохиролцохоос хамааран Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн "жинхэнэ нэр дэвшигч" нь тодорхой болох гэнэ. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар С.Ганбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас нэр дэвших магадлал өндөр байгаа аж.
П.Энхмандах
sonin.mn
iren · 2017/05/09
za boliod uguuch Ganbaataraar yu hiine medleg bhgui hooson yarihaas uur ym bhgui hun shu de Elbegdorj shig saihan yaridag hun shu dee

төрөө цэвэрлэе · 2017/05/09
Ард түмнээ басамжилж байгаа юм шиг МАН аас газрын наймаачин хэмээх нөхрийг, АН аас прокурорт шалгагдаж буй нөхрийг ерөнхийлөгчид дэвшүүллээ. МАХН аас дэвшүүлсэн нэр сэвтээгүй хэн ч байсан шууд сонгуулд ялах боломж их өндөр болсон шүү