80, 90-ээд оны торго моданд!!!
2017/05/08
Дахин давтагдашгүй цор ганц зүйлд дурладаг танд дуулгах таатай мэдээ байна. Тиймээ энэ бол торгоны тухай мэдээлэл юм. “Топ Торго”-ын хамт олон 80, 90-ээд оны буюу хуучны ланз хээ, загасан хээ, усан хээ, цэцгэн хээ, үүлэн хээ, рашааны бумбан хээ гээд зөвхөн соёлын ул мөр төдийгүй шашны ул мөрийг үлдээсэн үлэмж тансаг Солонгос торгонуудыг оруулж ирээд байна. Солонгосын торго гэхээр бидний киноноос л үзэж байсан түүхэн хаадуудын, хатдуудын, ордны ван, гүн, ноёдын өмсөж байсан нээх гоё эрхэмсэг донжтой торгон хувцаснууд өөрийн эрхгүй нүдэнд бууж байгаа биз.
Торго бол өөрөө нарийн нандин урлаг. Дэлхий дахин, ялангуяа Дорно дахины улс үндэстэн тэр чигээрээ эртнээс торгоны хэлээр ярьдаг байсан гэхэд хилсдэхгүй. Тухайн улс орныхоо өв соёл, хэв донжыг агуулсан нэг ёсны урлаг юм. Өөрийн гэсэн хээтэй, энэ нь хэддүгээр зууны үед үүссэн, энэ хээ нь ямар утгыг илтгэсэн, ямар бэлгэ тэмдэгтэй, хүн өмсвөл ямар үед өмсөж байх вэ, ямар зэрэг дэвийг илтгэж байх вэ, тухайн үеийн сэтгэл санаа ямар байна, энэ хээ ямар учраас ямар түүхэн үйл явдлаас болоод үүссэн юм бэ гээд торгоны талаар яриад байвал дуусахгүй их хөврөх түүх сөхөх болдог. Хамгийн сайхан нь торгоор хийсэн хувцасыг хэдэн үеэрээ хадгалж, эдэлж хэрэглэж болдог яс чанар нь хамгийн гайхалтай юм.
Галд шатдаггүй Магнаг торгоос эхлээд хүр хорхойн шүлснээс гаргаж авсан ховорт тооцогддог Ялам торго, алдарт Gucci, Prada-гийн коллекцид онцлогдсон гар хатгамал, чамин хээтэй торго хүртэл эднийд бий.
Байдаг л нэг хээ хуар бүхий торгоноос арай өөрийг хайж байгаа бол, өнгө үзэмж, тансаг гоё торго хайж байгаа бол “Топ торго”-ыг зориорой.
Зочин · 2017/05/08
хаана байдаг Топ торго болох талар биччихвэл мэдээ чинь хүнд хүрэх, бас бичүүлэгчдээ өгөөжтэй юм бол уу гэж бодож байна