АН-ын нэр дэвшигчийг түдгэлзүүлэх үү


2017/05/08


 

 

Тоглогчид ширээний ард суулаа. Төрийн ордонд зассан энэ удаагийн фокерын ширээ нилээд онцлогтой. Зүй нь диллер нь өнөөгийн өндөрлөгт суугаа тэр эрхэм. Өмнө нь тоглогч байсан мань хүн өөрийнхөө орыг залгамжлагчийг тодруулахын тулд дүрээ хувиргаж, зүсээ өөрчлөн тоглоомонд хөндлөнгөөс оролцож суугаа нь тэр. Тиймдээ ч диллерээс бүх зүйл хамаарна.

Эхний тоглогч М.Энхболд. Тоглох эрхээ өрсөлдөгчгүйгээр шахам олж авсан нэгэн. Шулуухан хэлэхэд, тэр төлөвлөгөөнөөсөө огтхон ч гажаагүй. Жилийн өмнөх хар зургаа ягштал мөрдөж яваа нэгэн гэхэд болно. Тиймдээ ч Тусгаар тогтнолын ордонд бүх зүйл болдгоороо болж өнгөрсөн юм.

Дараагийнх нь


Энэ мэдээ таалагдаж байвал



   Сэтгэгдэлүүд (1) Анхаарах зүйлс

  • шаабар · 2017/05/08

    Эрх баригч МАН-ын талд илэрхий бичсэн захиалгат нийтлэл гэдэг нь ойлгомжтой байна. Нийтлэлчийн нэр ч зохиомол байж таарна. Элбэгээг дэвшиж байхад харлуулж бичдэг байсан өнгө аяс цухалзана. Энхболд шиг сайн хүн үгүй бололтой юм. Амьдралдаа нэг удаа ч гэсэн ганзага үүрч үзээгүй ТҮЦ ажиллуулж ч байгаагүй хүн яагаад ийм их хөрөнгөтэй болсон талаар, нийслэлийн газрыг хэрхэн дуусгасан гээд ухвал их "но" гарна доо. Гэхдээ яахав сонгогчид хэн нь хэн бэ гэдгийг мэднэ дээ мэднэ.

    Хариулах · Устгах
    - 0 - 0