Эрих Фромм: "Бий эсвэл Байх" ном
 
\Having or Being\
 
№1: "Бий" ба "Байх" хоёрын ялгаа
 
Бий эсвэл Байх хоёрын ялгаа хүний ойлгоцод шууд буухгүй. Бий гэдэг бидэнд туссанаараа амьдралд хамгийн энгийн. Бидэнд амьдрахад юмс "бий". Энэ юмс бидэнд "бий" тул бид түүгээрээ баясдаг. Аливаа нийгмийн дээд зорилго надад "бий" цаашаа өшөө их надад "бий" гэснээрээ "бий" гэдэг чухал болжээ. Зарим хүнийг хэдэн саяын үнэтэй "байх" боломжтой гэдэг. 
 
Ийм үед "бий" ба "байх" хоёрын ялгааг юу гэж ойлгох вэ?
 
Байх-ын гол утга "бий" дотор мэт тусах. Хэн надад "бий" гэж хэлж чадахгүй вэ тэр хүн хэн "байх" боломжгүй мэт. Амьдралын тухай том онолчид өөрөөр хэлбэл мастерууд "бий" ба "байх" хоёрын алтернатив дотор тэднийг ажиглах үндсэн буюу цөм асуултыг олж харжээ. Энэтхэгийн Буддагийн номнолоор хүний хөгжилийн дээд түвшинд хүрэхийг хүсвэл эзэмших гэж бүү зүтгэ гэжээ. Христийн Ийсусын номнолоор хэн амиа аврахыг хүснэ вэ тэр хүн амиа алдана. Хэн миний төлөө амиа алдана вэ тэр түүнийгээ аварна. 
 
Тэгэхээр хүнд юу хэрэгтэй вэ. Хүн өөрийгөө алдаж бас зовлонд учирсанаар бүх л дэлхийг аврах уу?
 
Германы мастер Экхарт юу гэж сургаалилсан бэ гэхээр юуг ч битгий эзэмш, өөрийгөө нээ, өөрийгөө хоосло тэгсэнээрээ "бий" гэдгээ өөрөө өөртөө бүү саад хийлгэ. Тэгсэн цагт хүн оюунаараа баяжиж бас оюуны хүчтэй болно. 
 
Философич Марксын заасанаар тансаглал бас л ядууралтай адил бас нэгэн хүний садаа. Тиймээс хүний зорилго хэн "байх"-даа чухал болохоос юу юу "бий" вэ гэх чухал биш.
 
"Бий" ба "Байх" хоёрыг ялгахын тулд психоанализ, антроплог болон эксистэнциализм гэсэн чиглэлээр судлаж дүгнэлт гаргасан. Ингэж чадвал тухайн нийгэм ямар вэ гэдэгтэй танилцана.
 
    Эрх чөлөөтэй "байх" чадвартай хүмүүс нутгаа, гэр орноо, ээж аавыгаа, өмч хөрөнгөө орхин явах зоригтой хүмүүс.
 
№2: Бий ба Байх хоёрын ялгаа
 
Урагшаа хөдлөхгүй хаана вэ тэндээ л үлдэх гэсэн хуучин руугаа зүтгэсэн өнгөрсөн хоцрогдсонд хорогдсон хүмүүс юу бий вэ түүндээ л найдсан найдлагууд. Яагаад гэвэл хүнд юу бий вэ түүнийгээ л хүн танина бас түүндээ л бат мэт сэтгэнэ бас хүн түүнээсээ л зуурна.
 
Хүмүүс шинэ рүү мөн тодорхойгүй руу бас батгүй руу алхам хийхээс айна. Тэд ингэж айхаасаа бас зайлсхийнэ. Хэдийгээр тэр алхамыг хийсний дараа тэр алхам аюулгүй мэт боловч тэр алхамын өмнө эрсдэлтэй бас аймаар байсан шүү дээ. Иймэрхүү хуучинд хорогдож шинэ рүү алхаж чадахгүй хүмүүс эрх чөлөөтэй "байх" боломжгүй хүмүүс. 
 
Эрх чөлөөтэй "байх" чадвартай хүмүүс нутгаа, гэр орноо, ээж аавыгаа, өмч хөрөнгөө орхин явах зоригтой хүмүүс. Тэд "Бий"-д биш "Байх"-д төвлөрсөн байсан шиг байж чадах чадвартай хүмүүс. Тэд айхгүй биш харин айсны эсрэг түүнд бууж өгөхгүй үл таних руу явж чадсан.
Энэтхэгийн Будда хөрөнгөө орхин явсан, Хиндуизмд хэргэм зэргээ орхин явна, Жүүд нар зан заншлаа орхиж харийн нутаг руу нүүсэн, Христийн Исус танихгүй хүмүүсийг хайрласан.
 
Грекийн Одиссей эрсдэлээс айхгүй аюулаас шантрахгүй шинийг мэдэх гэж шинэтэй танилцах гэж бүгдийг ардаа орхин явж чадсан.
Хэрвээ би надад юу "бий" вэ гэдгээрээ хэн "байх" гэвэл хэрвээ би надад "бий"-нүүдээ алдвал би тэгээд хэн "байх" вэ?
 
Надад "бий"-нүүдээ алдах боломжтой тул тэр "бий"-нүүдэд төвлөрсөн "байх"-д төвлөрөөгүй хүмүүс үргэлжийн алдчихвал яана гэж сэтгэл зовнино. Тэд өөрчлөлтөөс айна, хөдөлгөөнөөс айна, хайрлаж дурлахаас айна, эрх чөлөөтэй "байх"-аас айна.
 
Доктор С.Молор-Эрдэнэ