Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх УБ хот дахь Ховд аймгийн залуучуудын холбооны ээлжит ажил болох "Оюунлаг баасан гараг" үйл ажиллагаа баасан гариг бүр зохион байгуулагдаж байгаа билээ. Энэхүү үйл ажиллагаанд тухайн цаг үед олны анхаарлыг татсан, нэр хүндтэй оюунлаг хүмүүс уригдан оролцдогоороо онцлог аж.

Энэ удаа маргааш буюу 11 сарын 29-нд 17 цагт “Эзэнт гүрний туульс” номын зохиогч С.Эрдэнэболд “Өнгөрсөн ба Өнөөдөр” сэдвээр МЗХ-ны залуусын нээлттэй танхимд оюутан залуустаа үнэ төлбөргүйгээр лекц уншиж, санал бодлоо хуваалцах гэж байна.

Тэрбээр өмнөх лекцүүдэд “Харилцааны ур чадвар” сэдвээр “Төгс голомт” ТББ тэргүүн А.Түвшинбаяр, “Төсөл бичих арга зүй” сэдвээр ННОХ-ны төслийн зөвлөх Ө.Шинэхүү, "Монгол Шведийн хамтын нийгэмлэг"-ийн сургагч багш М.Энхбадрал “ЭССЭ бичих арга” сэдвээр, "Монгол омогшил" тэмцээний шилдэг оролцогч, "Оюуны олимп" наадмын аварга А.Отгонбаатар “Монгол ухаан” сэдвээр, Шихихутуг дээд сургуулийн багш “Монголын лектор төв”-ийн сургагч багш Ц.Амарсанаа ярих урлагийн талаар, “Абсолют” төвийн багш, Wordmaster номын зохиогч Р.Мөнхтэгш “Англи хэл сурах хялбар арга” зэрэг лекцүүдийг оюутан залуучуудад үнэ төлбөргүйгээр хүргэсэн билээ. Өөрийн оюун ухаанд хувь нэмэр оруулж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг хүсч буй оюутан, залуус та бүхнийг энэхүү лекцэнд хүрэлцэн очиход нээлттэй юм.

Х.Даваа