УИХ-ын гишүүн С.Жавхлангийн “захиа”
2017/05/09
Т.ДАЛАЙ
Улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодрууллаа. Дэвшсэн эрхмүүдийн талаар олон нийт сайнтай муутай байгааг цахим ертөнцөөс харж болно. Харин УИХ-ын гишүүн С.Жавхлан үүнийг арай өөр өнцгөөс тайлбарлан үзэл бодлоо илэрхийлжээ. Түүний цахим хуудаснаа илэрхийлсэн “Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар ингэж тохиролцжээ” гэсэн нийтлэлийг хүргэж байна. Тэрээр
“Оюутолгойг канадчууд “дээрэмдэж” байхад, Тамсагийн ордыг хятадууд “эзэгнэж” байхад энэ улсын “хойд эцэг” Элбэгдорж чи хаана байсан юм бэ. Улаан цайм дээрмийг өөгшүүлж улсаараа нэг алхам урагшилсан хэмээн бахархаж байсан билээ. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг яасан их өмөөрнө вэ. “Та дээрэмдчихлээ” ч гэх шиг. Монголын ард түмэн дээрэмчин гэж үү.
Өнгөрсөн найман жилд Ц.Элбэгдоржийг хагартлаа баяжсан гэдэг. Сонгуулиар л гэхэд нэг солиотой баян 20 сая ам.доллар бэлэн аваачиж өглөө гэж шуугисан. Мөнгөө хаана нуухаа мэдэхээ байгаад уран зураг хүртэл худалдаж авч онигоонд орсон билээ. Ашгүй түүнд мөнгөө нуух боломж олдсон. Тэр нь Эрдэнэтийн 49 хувь байлаа.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 24-35 насны таван залуу 500 сая ам.доллар (100 сая ам.долларыг нь авилгалд өгсөн) худалдаж авсан байдаг. Тэдгээр залуусын ард талд Ц.Элбэгдорж, Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Д.Ганбат нар байгаа. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хамгийн том хувьцаа эзэмшигч нь Ц.Элбэгдорж. Нөгөө дөрөв нь 9, 5, 10, 13 хувьтай юм билээ.
Тэгэхээр Ц.Элбэгдорж Эрдэнэтийн 49 хувиа “Дээрэмдүүлчихлээ” гэж УИХ-ын чуулган дээр хуурай агсам тавих нь зөв. Хөрөнгөө алдсан хүний уур бухимдал, тэвчээр алдалт тэндээс харагдаж байна лээ. Харин ард түмэн тэвчээртэй, хонь шиг учраас баялагаа цөлмүүлж байхдаа чимээгүй байсан. Ард түмний өмч албан тушаалтны өмч хоёр өөр юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид асуудлаас гарах гарц үргэлж байдаг. Эрдэнэтийн 49 хувиа буцаан авах гарц нь М.Энхболд. Энэ хоёрын нөхөрлөл эртнээс эхэлсэн. 2005 онд М.Энхболд Ц.Элбэгдоржийг “Ерөнхий сайд хэвээр нь үлдээнэ” гэж хулхидаад Баянголын нөхөн сонгуульд дээр ялалт байгуулж байсан удаатай.
Өдгөө намынхаа сөрдийсөн болгоныг цавчсан Ц.Элбэгдорж өдгөө М.Энхболдыг түшиж байна. Тийм учраас Ван хан Тоорилд булган дахаа барьдаг шиг Ерөнхий прокурор, АТГ, ЦЕГ-ын даргын албан тушаалаар “бэлэг” барив. Хууль шүүхийн салбарт М.Энхболдын гарын хүмүүс тавигдаж байгаа биз дээ. Ц.Элбэгдорж ингэж долигнохын учир гэвээс эд хөрөнгө болох Эрдэнэт үйлдвэрээ буцаан авах л даа.
М.Энхболдын хувьд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь бас хамаатай. 49 хувийн ар талд нийслэлчүүдээс гол гаргасан Улаанбаатар банкийг хамт эзэмшигч Т.Бадамжунай, “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг нар бий. Бас л түрийвчээрээ холбогдсон эрхмүүд шүү. М.Энхболд Ц.Элбэгдоржийг маш ихээр шахаж байгаа. Тэр юу вэ гэвэл “Би Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Эрдэнэтийн 49 хувийг чинь шүүхийн замаар буцаан өгнө. Харин та намайг Ерөнхийлөгч болго” гэсэн хүндхэн даалгавар өгсөн.
Ц.Элбэгдоржид өгсөн энэ даалгавар маш хүнд. Ядаж байхад М.Энхболдын нэр хүнд олон нийтийн дунд уначихсан. “Сант-Марал” судалгааны төвийн мэдээгээр л гэхэд эхний 10-т ч алга. М.Энхболдыг “Босоо” Ганбаа, дуучин С.Жавхлан нар сонгуулиар арчаад хаячих дүр зураг байгаа юм шүү. Тэгэхээр улс төрийн найраа хийх өвгөн “аварга, арслан”-гийн ажил Ц.Элбэгдоржид ноогджээ. Тэгэхээр М.Энхболдод олж өгөх, нээнтэгтэй сул бөх хэн байх вэ?
Гурван жилийн өмнөөс АТГ, ЦЕГ-аас Х.Баттулгыг шалгаад 740 сая ам.доллар төмөр зам барих нэрээр улсаас хулгайлсан нь тогтоогдсон. Х.Баттулга зарим хамтрагч нараа гадаад руу зугтаалгасан ч яллах дүгнэлтээ авчихсан. Ачигдах дээрээ тулж амаа жимийсэн Х.Баттулга өнгөрөгч аравдугаар сарын 24-нд Ц.Элбэгдорж өвдөг сөгдөн “Шоронд орохоос аварч хайрла” гэж гуйжээ. Ц.Элбэгдорж баахан доромжилж бах таваа хангаад “Юу өгөхийн” гэж асуусан байна.Х.Баттулга “Баянгол зочид буудал”, “Талх чихэр” хоёрынхоо аль нэгийг өгье” гэжээ. Ц.Элбэгдорж “Чиний тэр нурсан барилгуудаар яахийн” гэж томорч байснаа “М.Энхболдод бууж өг” гэсэн байна. Хэдхэн мөчийн өмнө шоронд орох айдастайгаар түгдийгээд уйлж суусан Х.Баттулга “Би чадна. Танд баярлалаа” гээд гарчээ.Х.Баттулга шоронд орохгүй байгаагийн учир ердөө энэ. М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын хоршилоор бол Х.Баттулга АН-ын сунгаанд ялалт байгуулна. Тэгээд Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдод элэг бүсээ тайлах тохироо хийжээ. “Хонь бүрэн чоно цатгалан” гэдэг шиг М.Энхболд Ерөнхийлөгч, Ц.Элбэгдорж Эрдэнэтийн 49 хувьтайгаа, Х.Баттулга шоронд оролгүй үлдэнэ. Энийг л тохироо гээд байгаа юм даа” гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn
Зочин · 2017/05/10
Eo eo heleh ug algaa
G · 2017/05/09
Iim yum bichihed javhlangiin tolgoi hureh uu
zochin · 2017/05/09
yuhev dee geheer, javhlan davrah yumaa,duraka duuluul duul ugui bol gundalaigiin helsneer,,,,,,,,,haria
ZOCHIN · 2017/05/09
NAADUUL CHINI IIM TOHIROO HIIGEED ULS ORONIIG DEESHLVVLEHGVI BAIGAAAM SH DEE . NAAAD HVZVVZVVGVI HULGAICHID IH NOO BII SHVV CHI TER ENHBAYRIIG SONGOH ERHII NI OGOOCH MUU LUUWIRCHIN ELBEGDORJ
ЗОЧИН · 2017/05/09
хэрвээ үнэн бол энэ 3 гурвуулаа Эх орноосоо урвагчид л гэж хэлнэ дээ Хувиа бодогч хулгайч луйварчид хуйвалдаж Төр улсаа самарагчид гэхээс өөр хэлэх ч муу үг үл олдоно
Тодорхой · 2017/05/09
Тодорхой асуудал ойлгоход амар
0000 · 2017/05/09
Жэнхэн үнэнийг нь олоод хэлчхээр хулгайч нар сандарч байна уу Хулгайч МАНАН бүрэглэл Баттулагын гэмэт хэрэг дээр дөрөөлөж улс төрийн ашиг хонжоо хайж байна уу Гэмэт хэрэг нь бодтой хэмээн хуулийн байгуулгаар шалгагдаж байгаа хүн Ерөнхийлөгчид нэр дэвгэх есгүй
ЗОЧИН · 2017/05/09
БОДИТ БАЙДАЛ ЯГ ИЙМ БАЙГАА. ҮҮНИЙГ НҮЦГЭН ҮНЭН ГЭДЭГ ЮМДАА. ТА НАР НААД ТОЛГОЙГОО ЭМЧИД ОЧИЖ ҮЗҮҮЛЭЭД ЭМ УУГААД ЭРҮҮЛ БОЛСНЫ ДАРАА 10000ТӨГ ХУЛГАЙ ХИЙСЭН ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙД МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЯАЖ ҮЙЛЧИЛЖ БАЙГАА ЭНЭ ЭРХМҮҮДИЙН ХУЛГАЙ ХИЙСЭН АСАР ИХ ХӨРӨНГӨНД ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦНЫГ НЭГ БОДОЖ ҮЗЭЭД АМ ДУГРААРАЙ.
БАт · 2017/05/09
Гүтгэлэг гэж энийг л хэлэх байх
шаабар · 2017/05/09
Жавхлангийн "захиа" биш байна. Хэн нэгэн бичээд Жавхлангаар гул барьсан бололтой. Итгэл үнэмшил төрөхөөргүй цэвэр санаан зоргоор зохиомжилсон төлбөртэй гүтгэлэг байна. Цаад утгаараа АН ын 180 мянган гишүүдийг басамжилсан гэж ойлгогдож байна. Ёстой дургүй хүрчихлээ. Битгий горьд. Хэнийг сонгохоо ард түмэн мэднэ. Ер нь хэн нэгний нэр төрд халдаж доромжилсон иймэрхүү "захидал"-д итгэхээ больсон шүү дээ. Харин ч хүмүүсийн дургүйг л хүргэнэ.
зочин · 2017/05/09
Энэ сайт хуулийн хариуцлага хүлээх байхдаа