Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл маргааш өндөрлөнө.

МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас тус намын дарга Н.Энхбаяр нарын нэрийг тодруулаад буй. Тэдгээр нэр дэвшигчид өнгөрсөн амралтын өдрүүдэд эрүүл мэндийн 30-аад үзлэг шинжилгээнд хамрагдсан.

 

Одоо бол Сонгуулийн Ерөнхий хороонд Ерөнхийлөгч нэр дэвшигчид нэрээ бүртгүүлэх ёстой. Тодруулбал, энэ сарын 11-ний дотор нэр дэвшигчээ бүртгүүлсэн байх юм.

 

Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль ирэх сард болно.