Монгол төр ба Ерөнхийлөгчийн засаглал
2017/05/11
Дэлхий нийтийн жишгээр манай улс ардчилсан төрийн тогтолцоонд халин гулган ороод хорь гаруй жил болж байна. Манайх “Улсын их хурал” гэсэн засаглалтай.
Монгол улсын тусгаар тогтнолыг 1945 онд тунхагласан явдал бол манай ард түмэн удирдагч, жолоодогч нараа өөрсдөө сонгон дэвшүүлэх бүрэн эрхтэй болсон түүхэн үйл хэрэг мөн. 1921 оны ардын хувьсгалын ялалтаас эхлэн Хорлоогийн Чойбалсан хориод жил, Юмжаагийн Цэдэнбал 40 жил Монгол Улсын Ерөнхий сайд буюу одоогийн хэлээр Ерөнхийлөгч. Тэд 600 мянга хүрэхгүй хүн амтай өвчин зовлонд нэрвэгдсэн ард түмнээ эрүүлжүүлж, дээд дунд боловсрол эзэмшүүлж, Монголын төрийн голомтыг бадрааж, гурван сая ам бүлтэй болгож өгсөн.1991 оны Ардчилсан хувьсгалаар Монголын түү- хийн тавцангаас “арчигдсан” Юмжаагийн Цэдэнбал 100 жилийн ойгоороо (2016) “дахин төрж” нэрийг нь мөнхөлсөн олон ажил өрнөсөн.
“Түүх хуучирдаггүй, сур- гамжтай. Түүхийг судалж мэдэх нь маргаашийг бүтээхийн учир” (Ж. Неру), “Түүхээс үнэн, түүнээс итгэлтэй юм гэж үгүй” (Дэн Сяпин), “Монголчууд угаасаа цөөхөн. Хүнээ хайрлаж, төрөө эрхэмлэж явцгаая” (Жамсрангийн Самбуу) гэсэн их хүмүүсиин сургаал, сургамж өнөөдөр ч гэсэн шинээрээ байна.
УИХ-ын дарга М.Энхболдын чуулганы нээлтэнд хэлсэн үгсээс эдийн засгаа “эмнэлгээс гаргах”, Үндсэн хуулиа өөрчлөх, оффшор данстангуудаа баалах тухай онцлон тэмдэглэсэн нь энэ хүн монгол төрийн тухай юу бодож байгаа болон цаашид юу хийх нь харагдаж байна.Үнэхээр Монгол Улсын эдийн засаг “хэвтэрт” орж Үндсэн хуулийг өөрчлөх нь тулгамдсан асуудал болоод байгааг өрөнд баригдсан, олон улсын мөнгөн сангаас гуйлга гуйсан манай төр засаг ойлгож байгаа байх аа.
Монгол бол уламжлалт хаан төрийн тогтолцоотой улс. Мянган жил гэвэл арай холдох байх, зуун жилийн өмнөхийг эргэн харъя.1911 онд Орос, Монгол, Хятад гурван улсын Хиагтын тулган шаардах гэрээгээр манай улс тусгаар тогтнолын хагас бие даасан Автономит эрхтэй төр байсан. Улс төрийн хүнд дарамттай энэ үед Бадаргуут төрийн есөн онд Богд хаант Монгол Улсыг тунхаглан зарласан.БНМАУ-ын тусгаар тогтнолыг цагийг нь олж хөндөх боломж И.В.Сталинд олдсон юм. 1945 оны хоёрдугаар сарын 11-нд Ялта хотод И.Сталин, Ф.Рузвельт, У.Черчель нар дорно дахины багц асуудлаар хэлэлцээ хийж, И.В. Сталины санал шахалтаар Монгол Улсын статус kbo-г одоогийн байдлаар гадаад Монголын тусгаар тогтнолыг хадгалахаар тохиролцсоноор тооцвол 62 жил, Богд хаант Монгол Улс байгуулснаар бол зуун жил оршин тогтнож байна.Үүнийг залуус мэдэж санан дурсч явтугай гэж түүхийг эргэн харав.
Зуун зуунаар тасалдалгүй хөгжиж ирсэн хаан төр, ноён ухааны уламжлал болсон шинэ цагийн монгол төрийн ноён нуруу төвшин байна. Ийм нөхцөлд, Ерөнхийлөгчийн засаглалын тухай цөөн бус бичгийн мэргэд санал дэвшүүлж байсан.Манайхны хэлэх дуртай Америкийн Нэгдсэн Улсаар жишээ татаад яахав, урд хойт хоёр хөршөөс үлгэр жишээ авъя.ОХУ бол Ерөнхийлөгчийн засаглалтай. Владимар Путин арав гаруй жил эх орноо нэр төртэй удирдаж байна.БНХАУ бас Ерөнхийлөгчтэй. Арван жилийн хугацаатай сонгогдсон Си Жиньпин энэ улсыг чадмаг удирдаж, эдийн засгийн хөгжлөөр АНУ-ыг гүйцэн түрүүлэх төвшинд хүргээд байна.
Цагтаа ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж явсан Казахстан, Киргизстан, Узбекстан зэрэг дундад Азийн бүх орон Ерөнхийлөгчийн засаглалтай өндөр хөгжилтэй улс болж дэлхийд гайхагдаж байна.Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн гурван нам өрсөлдөнө гэсэн шийдвэр гарч, хоёр нь намын дарга нараа нэр дэвшүүлж байна. Монголын том намууд Ерөнхийлөгчийн засаглалд хүч үзэх гэж байх шиг.МАН-аас УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх шийдэлд хүрээд байгааг Монголын олон нийт итгэлтэй хүлээн авах нь дамжиггүй.Монгол Улс зуу зуун жилийн уламжлалт хаан төртэй. Одоо цагийн Ерөнхийлөгчийн засаглал хаан төрийн үргэлж- лэл гэж ойлгодог.Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалд шилжвэл одоогийн их хурал хоёр шатлалтай, Улсын их хурал, Бага хурал гэсэн тогтолцоонд шилжиж болох юм.
Доктор: Цүрэмийн Мухар
Хамаагүй дээр · 2017/05/11
Энхбаяр, Энхбаяр нар сэжгийн хүмүүс. Нэг нь хотын дарга байхдаа нөгөө нь улсын хамаг дээд тушаалд байхдаа маш муухай юмнууд хийж байсан. Гэхдээ Баттулга гэж улайн цайндаа гарсан луйварчинг бодовол хамаагүй цэвэр хүмүүс. Пээ, Баттулгын идсэн, найз нөхөддөө дамжжулсаныг ил тавьбал бүх хүн ухаан алдана. Нөгө хоёр нь хамаагүй дээр санагдахаар.
Хамаагүй дээр · 2017/05/11
Энхбаяр, Энхбаяр нар сэжгийн хүмүүс. Нэг нь хотын дарга байхдаа нөгөө нь улсын хамаг дээд тушаалд байхдаа маш муухай юмнууд хийж байсан. Гэхдээ Баттулга гэж улайн цайндаа гарсан луйварчинг бодовол хамаагүй цэвэр хүмүүс. Пээ, Баттулгын идсэн, найз нөхөддөө дамжжулсаныг ил тавьбал бүх хүн ухаан алдана. Нөгө хоёр нь хамаагүй дээр санагдахаар.
zochin · 2017/05/11
UB n gazriig zarj dyysgasan odoo mongoliin byh gazriig zarah blgyi
АРД · 2017/05/11
ЭНЭ Ц,МУХАР ГЭГЧ ХОШНОГО ДОЛООГЧ ХААНААС ГАРААД ИРВЭЭ??? АРАЙ УРД ЗҮГЭЭС ЗҮСЭЭ ХУВЬРГААД ИРСЭН ЮМ БИШ БАЙГАА????
zochin · 2017/05/11
enhbold-oos aijiine uls mine doo bgaagaas bur dordono 10 jiliin nastai uls bmaargui bna