Дэлхийн хошой аварга С.Батцэцэг Ази тивийн аварга болов
2017/05/12
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотноо болж байгаа. Тэмцээний 63 кг-д Дэлхийн хошой аварга, “Лондон-2012” олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг хүч үзэж, анх удаагаа Азийн аваргын алтан медалийн эзэн болов.
Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг өчигдөр гурван барилдаан хийж өрсөлдөгчдөө цэвэр ялсан. Тэрбээр эхний тойрогт БНСУ-ын Хан Жин Ёныг цэвэр, хагас шигшээ барилдаанд эзэн орны Риту Ритуг мөн цэвэр ялсан байна. С.Батцэцэг аваргын төлөө Японы бөх А.Гимпейтэй барилдан цаг дуусахаас 5 секундын өмнө цэвэр ялсан. Түүний хувьд анх удаа Азийн аварга болж байгаа юм.
enkhuush · 2017/05/12
ulam ih amjilt gargaarai ,bayar hurgye