УИХ-ын дарга М.Энхболд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2017/05/13
Өнөөдөр “Мод тарих Үндэсний өдөр”. Энэ өдөр УИХ-ын дарга М.Энхболд, Байгаль орчны сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын нэр бүхий гишүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан "Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн нээлтийн арга хэмжээнд оролцож, мод тарилаа.
Туул голын ай сав дагуу, нийслэлчүүдийн ундны цэвэр усны хамгаалалтын бүс дунд байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ хавар мод тарих ажилд төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж нийлсэн 90 гаруй байгууллага, 1000 гаруй иргэн оролцож, улиас, хайлаас, чацаргана, бургас гэсэн дөрвөн төрлийн 2000 ширхэг мод сөөгийг 4 га талбайд тарьж байна.
УИХ-ын дарга М.Энхболд байгаль орчноо хайрлан хамгаалж, мод, бут сөөг тарих ажилд идэвхтэй оролцож байгаа иргэд, аж, ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлээд “Дэлхий нийтэд байгаль экологийн тэнцвэр алдагдан, цаг агаарын дулаарал, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа энэ үед мод тарих ажил хүрээгээ улам тэлж байгаад баяртай байна. Хот, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд нийт иргэд, байгууллага, та бүхний идэвх санаачилга, оролцоо хамгаас чухал юм. Бид мод тарихаас гадна тарьсан мод, бут сөөгөө хамгаалж, арчлах ургуулах ажилд анхаарал хандуулах хэрэгтэй. Дашрамд өгүүлэхэд Монгол Улс бүх нийтээрээ мод тарих өдрийг уриалан тэмдэглэж эхэлсэн 33 дахь улс юм” хэмээн онцлон тэмдэглэж байлаа.
Монголчуудын хувьд жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарласнаас хойш долоон жил өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд мод тарих бүх нийтийн өдрийг 14 удаа зохион байгуулж, 10.1 сая мод тарьжээ.
А.Алтан
www.breakingnews.mn
ZOchin · 2017/05/13
Ene hoorood bgaa gar boduul AN-galuud l baix daa xxa
Маагий · 2017/05/13
Та нар өөрсдөө ийм сайхан үйл ажиллагаанд оролцож чадахгүй байж Дуугуй л чацга цариалаад сууж бай МАНдуульяа
Мөөгий · 2017/05/13
Ан ын мангарууд больчих хэрэгтэй Энэ бол сурталчилгаа биш мод тарих үндэсний өдөр чи ч гэсэн гарж мод тарь
Зочин · 2017/05/13
Zgr l neg mod tarisan medee bn. ene odo tgd tiim buruu zuil yumuu?
Зочин · 2017/05/13
СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ХУУЛЬ ЁСООР ЭХЛЭЭГҮЙ БАЙГАА ШҮҮ МАН ГАРУУДАА . ТЭМСЭН МӨРТЛӨӨ ӨӨРСДӨӨ ТҮРҮҮЛЖ ШУДАРГА БОЛЖ МЭДЭДЭЛ ЭНЭ ТЭР ГАРГААД Л . ХӨГИЙН МАН ГАРУУД ШҮҮ . БАС МАШ ИХ ХӨЛСНИЙ КОММЕНТЧИД БЭЛДЖЭЭ .
Зочин · 2017/05/13
Saihan uil ajillagaa bolson bn mod tarih chn buyntai uil shuudee
Зочин · 2017/05/13
үзэж харах юмтай болох юм байна ,нүүр нүүрээ хараад хэн илүү мэдэгдэнэ
Мээдээ · 2017/05/13
Сайхан мэдээ байна Залуусаа бүгдээрээ мод тарьцгаая
zochin · 2017/05/13
4ga talbai jijigkhen huurhun modoor duurj bgaa yum bndaa saikhan l medee vaina
zochin · 2017/05/13
энэ хүн л Монгол улсыг аврах гээд л байгаам даа
Зочин · 2017/05/13
Одоо ч агаарын бохирдолоо бууруулчихвал ч ;-)
zochin · 2017/05/13
Hun bolgon ene aynd negdeh ystoi shuu manaihaan
zochin · 2017/05/13
Ulaanbaatar geltgui mongoliin nogoon baiguulamj tsetseglen hugjih n dee
muugii · 2017/05/13
saihan haragdaj bna bugdeeree modoo urguultsgaay
zochin · 2017/05/13
bas bolj l baina sh dee huniii amidraldaa hiih ystoi 3n buyanii neg
ZOchin · 2017/05/13
Hudlaa yariad yawaad bdag humuusiig bodwol yum hiigeel bgaa yum bn
Зочин · 2017/05/13
Hot maani saihan nogoon bolchuul saihan l bn.
Зочин · 2017/05/13
Onoodor Toriin baiguulag buh ih deed surguuli 10 jiliin surguulid bugd mod tarimaar yum. Odo uyeiihen bol Sain duraarai ochood bol tarihgui shuu. zaaval neg yum harna. Daraa jileen daichlaad tariad baimaar yum
Зочин · 2017/05/13
Saihansambuugiin ohiniig boduul hamaagui deer yum aa. ter muu huuhen chine tsetserlegt hureeleng neg l bulshlah gd bgan bn leee deee
Зочин · 2017/05/13
Mod tarih odorlogt oroltsson sain hereg boljee. humuust ulger duurailal bolj chadsan bn.
Zorig · 2017/05/13
Tarisan modnoos oo tasdsan modniihon too ih yum daaa. Ygd huuli busaar mod tasdahiig zogsooj diilu bgan bee
Zoolon · 2017/05/13
Tsetserlegt hureeln mod ihtei bolchuulch bas goe bolno dooo. odo ch dawgui l dee gehdee l oshoo olon modtoi bolchuul ch saak daa