С.Ганбаатарыг СЕХ бүртгэх эсэхийг өнөөдөр шийднэ
2017/05/17
МАХН-ынхан өчигдөр шөнө дөл болтол хуралдаж Н.Энхбаярыг бүртгэхгүй бол С.Ганбаатарыг зүтгүүлэхээр шийдэлд хүрсэн. Улмаар нэр дэвшүүлэхийн тулд “гэрлийн хурдаар” эрүүл мэндийн үзлэгт хамруулав. Мөн МАХН-аас нэрийг нь дэвшүүлсэн С.Ганбаатарын баримт бичгийг СЕХ-нд хүлээлгэн өгсөн юм.
Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн өдөр Сонгуулийн Ерөнхий Хороо нийт нэр дэвшигчийг улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.
С.Ганбаатарыг МАХН-аас нэр дэвшүүлэхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү бойкот хийж эхлээд байна. Тодруулбал тэрбээр намаасаа гарна гэдгээ албан ёсоор мэдэгдэж өнөөдөр энэ тухайгаа хэвлэлийнхэнд мэдээлэх юм.
Ямартай ч С.Ганбаатар сонгуульд нэр дэвших 10 тэрбум төгрөгтэй юм байна. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх нь бусдын гарт байгаа “хувь заяа” болоод байна. Бид энэ “хувь заяа” хэрхэхийг эргэж мэдээлэх болно.
зочин · 2017/05/17
Одоо монгол улсад дээд сургууль төгссөн төгсөөгүй гол биш эх орны төлөө ажил хий хүн хэрэгтэй байна. Самбуу дарга дээд сургууль байтугай боловсролтой хүн байсан гэлцдэг. Самбуу гуай эх оронч үнэнч шударга хүн байсан тулдаа улс орныхоо тусгаар тогтнолыг бүрэн авч үлдсэн гэдэг
Зочин · 2017/05/17
Ganbaataraar yu hiine deed surguul tugussun gej hudlaa yardag hudalch huneer yadag ym bol Narangerel guaig devshuulehgui de
Зочин · 2017/05/17
Ganbaataraar yu hiine deed surguul tugussun gej hudlaa yardag hudalch huneer yadag ym bol Narangerel guaig devshuulehgui de
hun · 2017/05/17
ene udval avgai uhsenee hiij yvaa um be