Элэг хөших нь дээ, Д.Дамба-Очир минь!
2017/05/18
Архиар шахсан нэгэндээ “Хөгшин нь одоо уухгүй ээ, яг Дамба-Очир шиг болчихлоо” гэсэн онигоо хүртэл гарчихаад байхад “Би огт архи уудаггүй хүн. Хэл ам ээдэрснээ мэдээгүй” гэж тайлбар өгч суугаа энэ гишүүн эрүүл болов уу. УИХ-д хоёр удаа сонгогдохдоо эцэг эхээс заяасан нэрээ нэг ч удаа сайнаар гаргасангүй.
Түүнийг царайг танихгүй хүн олон байдаг атлаа Там-Очир гэх нэрийг нь сонсоод л Лүнгийн замыг хэдэн жилээр сунжруулж, олон хүнд эд материалын хийгээд эрүүл мэнд, амь насны хохирол учруулсан нөхөр гэж мэддэг. Мөн Анод банкны дампуурлын шалтгаанд гар бие оролцсон хүн ч гэж ярьдаг. Энэ бүхнийг нь сануулахад Их хурлын танхимд “Эрдэнэт үйлдвэрийн талаар ярьснаас болоод намайг хэвлэлээр дарамталж байна, үүнийг шийдэж өгөөч даргаа, бүлгийн хурлаар хэлэлцэж өгөөч” гэж хэлсэн.
Таны барьсан тамын зам Эрдэнэт хоёр хоорондоо ямар холбоотой юм бэ? Хариуцлага нэхэхээр хаа хамаагүй асуудлын хормойд шургаж нуугдах гэсэн арга барил чинь төрийн түшээ хүнд ичмээр биш үү? Эрдэнэтчүүдийн сонголтыг ингэж доромжилж болохгүй ээ, Дамбаа минь...
chuhal.mn
МАН ЗҮТГЭНЭ · 2017/05/18
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
Зочин · 2017/05/18
даралт ихсэхээр хэл ам ээдэрдэг шүү гэхдээ нүдний харц согтуу харагддагүй юм даа