Би хүний нууц амраг болоод дөрвөн жил болж байна. “За одоо л салъя, төдийд салъя” гэсээр нэг мэдэхэд ийм их хугацаа өнгөрчээ.

Би өөрөө ч хүнтэй суугаагүй. Нөгөө хүний эхнэр нь мэдээгүй л гэсэн. Ийм урт хугацаа өнгөрөхөд нөхрөө харддаггүй, мэддэггүй, муу эхнэр байна даа гэж боддог.

Би түүнээс салмаар байгаа ч салж чадахгүй байна. Яаж салах вэ? Хэлэхэд амархан ч шийдэхэд хэцүү юм. Нэг мэдэхэд л буцаад нийлчихсэн байх. Би удахгүй 30 нас хүрнэ. Миний насныхан хүнтэй суучихсан болохоор ядаж л физиологийн хэрэгцээгээ хангахад энэ хүн хэрэг болдог.

Гэх мэтээр худал үнэн өдөр хоногийг өнгөрөөж байна. Би хайртай болсон, дасчихсан болохоор салж чадахгүй байгаа ч байж мэдэх юм. Би яах ёстой вэ?

Сүүлийн үед гэтэл нөгөө хүн маань гэр бүлээсээ салдаг ч юм уу гэж ярих болсон. Би түүнийг гэр бүлээс нь салгаад суух уу эсвэл ганцаараа үлдэх үү?

http://www.cekc.mn