Монголын кино урлагийн гайхамшигт хуудас цоо шинээр нээгдлээ гэж хэлж болмоор нэгэн үйл өнгөрсөн баасан гарагт болж сошиаль ертөнцийн ярианы халуухан бас хамгийн эерэг сэдэв боллоо. Энэ бол “Монголын Оскар” гэж оролцсон жүжигчид хэлсэн, харин зохион байгуулагчид нь Cinema Awards” ёслолын арга хэмжээ гэж онцлов.

 Оролцогчид “Cinema Awards” арга хэмжээг өндөр түвшинд болно гэсэн хүлээлт байгаагүй, гэтэл үүднээсээ ирээд цочирдом онцлог үйл явдал болсон гэдгийг тайз дэлгэцийн олон олон жүжигчид нүдэндээ нулимстай хэлж байв. Корпорейт Конвеншн центрийн гадаа цугласан фэнүүдийн халуун алга ташилт, угталт уухай, уртаас урт улаан хивсэн дээгүүр алхах монголын оддын цуваа энэ үдэш тасарсангүй.

Хилэн улаан хивс, амтат дарс, алтадсан кино наадмын “Cinema Awards” цом энэхүү үдшийн улаан хивсний баярын өнгийг улам чимсэн нь нууц биш.

Харин ёслолын арга хэмжээ эхэлмэгц алтагдсан цом, ирсэн зочдын хүлээлт илүү тансаг, классик урсгал руу түрэн орууллаа. Үнэхээр ч ёслолын арга хэмжээний үнэлэмжийг Монгол Улсад нэмэгдүүлсэн тийм л арга хэмжээ болсон гэдгийг үзсэн мэдэрсэн бүхэн хэлсэн нь нууц биш.

Аливаа наадмын дараа шагнал хүртэгсэд болон горилогсдын дунд маргаан тасардаггүй. Харин энэ удаад хэн ч маргасангүй, учир нь шилдгүүдийг шалгаруулах шүүлт  өөрөө ард түмний болон олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн  Монголын Кино Урлагийн зөвлөлийн гишүүдийн саналд тулгуурлан гарсан тул ирэх жил энэ шагналыг авахын тулд бүтээл туурвина гэдгээ жүжигчид тайзан дээр ч улаан хивсний ёслол дээр ч илэн далангүй ярилцлага өгч баталж байлаа.

Ёслол нь зөвхөн Корпорейт Конвеншн центр-т зочилсон 1000 зочдод хүрээд зогсохгүй, монголын хамгийн олон үзэгчтэй “Боловсрол суваг телевиз” ээр шууд дамжин хүрсэн юм.

Монголчууд бид дэлхийн сонгодогуудаас дутахгүй арга хэмжээг хийж чаддаг гэдэг нь энэ удаагийн арга хэмжээгээр улам ч батлагдав. Хөтлөгч Бархүүгийн уран хөтлөлт ч олныг гайхшруулж, аргагүй л “Монголын Оскар”-ын хөтлөгч гэж хэлэгдэхэд хүрэв. Түүний хөгжилтэй уран үгс, хөдөлгөөн тайзны соёл нь жүжигчин Бархүүг бид барах уу гэж санагдуулахад хүргэв бололтой.

Тиймээ, Монгол орон хөгжиж байна, бас урлагийг хөгжүүлэх агуулга сэтгэлгээний асар их ач холбогдолтой “Монголын Оскар ” яг энэ жил мэндэллээ. Энэхүү наадмыг даван гарах кино наадам гэж үгүй мэт сэтгэгдэл төрөв.  Гагцхүү дэлгэцийн бүтээл туурвигчид ирэх жилийг тэсэн ядан хүлээж, алтадсан хүнд “Cinema Awards” цомын төлөө өрсөлдөх л үлдлээ.

Cinema Awards – ын шүүгч Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргал ёслолын ажиллагааны дараа өөрийн Facebook хуудсанд бичсэн бодролдоо “Бас нэгэн кино "аваардс" болж өндөрлөлөө. Кино ч олон болж. Энэ жил шүүгчдэд нөлөөлөх боломжгүй шалгаруулалт боллоо. Зохион байгуулалт болоод зочдоо хүндэтгэх байдал үйл ажиллгаа нь явдал чирэгдэлгүй сайхан болж өнгөрснийг очсон хүмүүсээс асууж болно. Цаашдаа хүмүүс тэмүүлдэг нэг сайхан наадамтай болох байх гэсэн бодол төрөв. . Оюуны жинхэнэ сайн ходолмор улсын банкны эдийн засагчийн цалингаас дээгvvр орлого авч ирэх естой. Ашгүй бизнесийн байгууллагууд санаа тавьж кино урлагт гар сунгаж байна. Тэрний нэг нь өчигдрийн аваардс.

Кино бол хүний зүрх, тархи, сэтгэлд тог шиг хурдан хүрч үйлчилдэг урлаг. Энэ зэрлэгшсэн, хоосон омогшссон, хоол олж идэхийгээ юм хийхгvйгээр зvгээр сууж байгаад гэж боддог хүмүүст "кину"-гаар дамжуулж юм ойлгуулж нийгмээ гэрэл гэгээтэй болговол монголд л хэрэгтэй санагдах юм” гэсэн байна.

Наадмын шилдгийн шилдэг бүтээлээр СТА, жүжигчин Б.Амарсайханы гол дүрд нь тоглосон "Итгэл" уран сайхны кино шалгарлаа.

Энэ жил анх удаагаа зохион байгуулагдаж буй Cinema Awards кино урлагийн дээд шагнал гардуулах ёслолын шилдэг гол дүрийн жүжигчнээр Б.Амарсайхан тодорсон юм. Cinena Awards ёслолын ажиллагаа 2016 онд үзэгчдийн хүртээл болсон нийт 47 киноноос шилдэг 12 кино сонгогдож 14 номинацид өрсөлдөж ийнхүү шилдгүүдээ тодрууллаа.

Ингээд улаанбаатарчуудыг гайхшруулсан Монголын Оскарын шилдгүүдтэй танилцана уу. Шилдэг уран бүтээлчид /цэнхэр өнгөөр тодруулав/

1. Шилдэг нүүр хувиргагч

Г.Хос-Эрдэнэ                         / Өртөө УСК /

Ц.Дэлгэр                               / Бүү март УСК /

Б.Эрдэнэчимэг                      / Ээж УСК /

Г.Хос-Эрдэнэ                        / Атганд үлдсэн эрдэнэ УСК/

2.Шилдэг дууны найруулагч

Б.Билгүүтэй                                      / Итгэл УСК /

Мехиа Рикардо                                 / Атганд үлдсэн эрдэнэ УСК /

П.Сүхдамба                                      / Ээж УСК /

Б.Билгүүтэй                                      / Үргээлэг-2 УСК

3. Шилдэг хөгжмийн зохиолч

О.Чинбат                                / Шүүдэр дундуур УСК /

Б.Одбаяр                                / Итгэл УСК /

М.Бирваа                                / Ээж УСК /

Л.Балхжав                              / Атганд үлдсэн Эрдэнэ УСК /

Б.Одбаяр                                / Үргээлэг-2 УСК /

4. Шилдэг туслах эмэгтэй дүр

М.Саранцэцэг                            / Аз жаргал УСК /

У.Уранчимэг                              / Атганд үлдсэн эрдэнэ УСК /

Б.Тэмүүлэн                               / Итгэл УСК /

Г.Отгонцэцэг                             / 6 дахь хүсэл/

5.Шилдэг туслах эрэгтэй дүр

Ц.Төмөрхуяг                                       / Ээж УСК /

С.Батзориг                                         / Итгэл УСК /

Ө.Мөнгөнтулга                                    / Аз жаргал УСК /

Д.Бямбацогт                                       / Шүүдэр дундуур УСК /

Б.Базаррагчаа                                   / Цагаан хадаг УСК /

6.Шилдэг зураглаач

Э.Нэргүй                                   / Lovers УСК /

Д.Ангараг                                 /Атганд үлдсэн эрдэнэ УСК /

Б.Отгонзориг                            / Ээж УСК /

Б.Баатар                                  / Үргээлэг 2 УСК/

Крис Мартин                             / Бүү март УСК /

7. Шилдэг зураач 

Ц.Хүрэлбаатар                          / Атганд үлдсэн эрдэнэ УСК /

Т.Бямбасайхан                          / Аз жаргал УСК /

П.Бэрхээдэй                              / Өртөө УСК /

Н.Батжаргал                              / Бүү март УСК /

Ц.Архад                                    / Шүүдэр дундуур /

8. Шилдэг зохиол

Т.Бум-Эрдэнэ                      / Үргээлэг-2 УСК /

Б.Амарсайхан                     / Итгэл УСК /           

Б.Мөнхтуяа                         / Ээж УСК /

У.Уранчимэг                        / Атганд үлдсэн эрдэнэ УСК/

9. Шилдэг найруулагч

Ж.Сэнгэдорж                       / Lovers УСК /

Б.Гарамханд                       / Итгэл  УСК /

У.Уранчимэг                        / Атганд үлдсэн эрдэнэ УСК/

Б.Эрдэнэцэцэг                     / Ээж  УСК /

Г.Эрдэнэбилэг                     / Үргээлэг-2 УСК /

"Lovers" киноны найруулагч Ж.Сэнгэдорж:

"Кино наадам нэмэгдсэнээр Монголын кино урлаг цаашид хөгжих үе шат нэмэгдэж байгаагийн илрэл гэж би бодож байна. Цаашид 10 наадам нэмэгдсэн ч дутахааргүй уран бүтээлчид төрөх болтугай гэж хүсэн ерөөмөөр байна.

Юуны өмнө "Прайм Пикчерс"-ийнхэндээ баярлалаа. Энэ бол тэр болгон барьж авах сэдэв биш. Намайг дураар нь дургиулсанд баярлалаа. Миний "Үүр цайгаасай" кино яг одоо дэлгэцээр үзэгчдийн хүртээл болж байна. Энэ киногоороо бас ирэх жил ингээд зогсох ерөөлийг тавья. Баярлалаа та бүхэнд" гэлээ.

10. Шилдэг эмэгтэй гол дүр

Д.Мэндбаяр                         / Ээж УСК /

Д.Гэрэлмаа                          / Lovers УСК /

А.Ганчимэг                          / Атганд үлдсэн эрдэнэ УСК /

Б.Хулан                              / Өртөө УСК /

Ардын жүжигчин Д.Мэндбаяр:

"Би маш их баяртай байна. Яагаад гэвэл ямагт сэтгэл санаагаараа үр хүүхдийнхээ төлөө явдаг нийт эхчүүдийн дүр дундаас миний бор дээлтэй ээж маань төрж гарсан юм. Тиймээс ээж гэдэг хүндэтгэл надад ч бас ирсэн. Энэ бол "Ээж" кинонд оролцсон бүх уран бүтээлчдийн ажлын үр дүн юм шүү. Та бүхэндээ талархал илэрхийлье" гэлээ.

 

11. Шилдэг эрэгтэй гол дүр

Б.Амарсайхан           / Итгэл УСК /

Ж.Баясгалан             / Үргээлэг 2 УСК /

П.Цэрэндагва            / Атганд үлдсэн эрдэнэ УСК /

Э.Мөнхтөр                / Өвлийн тууж УСК /

Жүжигчин Б.Амарсайхан:

"Энэ киног хийж бүтээхэд том хувь нэмэр оруулсан продюсерууддаа баярлалаа. Би энэ кинонд тоглохын тулд өөрийнхөө жингээс 17 кг хассан. 17 кг хасна гэдэг маш хүнд юм билээ. Энэнд маань тусалсан хайрт эхнэр чамдаа маш их баярлалаа. Олны хэсэгт болон хамтран тоглосон бүх хүмүүстээ, бусад бүх уран бүтээлчдэдээ баярлалаа. Энэ кино наадам миний хувьд хамгийн мартагдашгүй сайхан дурсамж үлдээж байна. Би П.Цэрэндагва гуайтай цуг нэр дэвшиж нэг дэлгэцээр гарсандаа маш их бахархаж байна. Дараа дараачийн наадамд ийм хүчтэй өрсөлдөгч байхгүй гэж бодож байна" гэлээ.

12. Шилдэг хувцас дизайн

П.Бэрхээдэй                        / Өртөө УСК /

Г.Хүрэлтулга                       / Бүү март УСК /

Ц.Хүрэлбаатар                    / Ээж УСК /

13. Залуу үед үлгэр дууриал үзүүлсэн бүтээл

Шүүдэр дундуур УСК

Цагаан хадаг  УСК

Үргээлэг 2 УСК

Бүү март УСК

14.Шилдгийн шилдэг уран бүтээл

Lovers УСК

Итгэл  УСК

Атганд үлдсэн эрдэнэ УСК

Үргээлэг 2 УСК

Ээж УСК

"Итгэл" киноны продюсер С.Уран:

"Кино уран бүтээл нийгэмд ямар нэг мессеж өгөх нь чухал байдаг. Анх энэ зохиолыг уншихад бидний нийгэмд дутагдаад буй бие биедээ итгэх итгэл, ирээдүйдээ болон өөртөө итгэх итгэлийг агуулж чадаж байна уу гэдгийг харсан. Монголчуудын бүгдийнх нь дотор байгаа итгэлийг асааж өгөх уран бүтээл болж чадах юм байна гэж харсан учраас энэхүү бүтээлийг Соёолон групптэй хамтран продюсерлэсэн. Маш их баяртай байна" гэлээ.

Н.БАЯР