Н.Алтанхуягийн "Алтангадас" фракци Х.Баттулгыг дэмжихээр болжээ
2017/05/23
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаа эхэлж, уг сонгуульд МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, АН-аас нэр дэвшигч, МоАХ-ы дарга, Монголын Жүдо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хүндэт Ерөнхийлөгч С.Ганбаатар нар албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ авахад хэдхэн хоног үлдээд байна.
Үүнтэй зэрэгцэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийн нам доторхи дэмжлэг нь хир байна вэ? асуулт ихээхэн сонирхол татаж буй юм. МАН-ын хувьд намынхаа даргыг ямар ч эргэлзээгүй дэмжиж буй бөгөөд У.Хүрэлсүхийн фракци, УИХ-ын "эсэргүү гишүүн" гэгдэх Л.Оюун-Эрдэнэ хүртэл идэвх зүтгэл гарган, сонгуулийн төв штабт ажиллаж байгаа аж. МАХН-ын хувьд тус намын парламент дахь цор ганц төлөөлөл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү намынхаа нэр дэвшигч С.Ганбаатарыг бус, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжиж буй юм байна.
Харин АН-ын хувьд фракци бүр, тэр бүү хэл зарим тохиолдолд фракци дахь гол улс төрчид хүртэл Ерөнхийлөгчийн сонгуульд намынхаа нэр дэвшигчийг дэмжих эсэх дээр өөр өөр байр суурьтай байгаа ажээ. Тодруулбал "Нэг Ардчилал" фракцийн Х.Тэмүүжин, М.Батчимэг нар Х.Баттулгыг дэмжихгүй бол Лу.Гантөмөр өөр бодолтой байгаа гэнэ. Харин УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжихгүй ч илт эсрэг байр сууриа илэрхийлж ажиллахгүй нь бололтой. Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл, нийтлэлч Баабар нарын хувьд Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийн хэнийг ч дэмжихгүй төдийгүй сонгуульд оролцохгүй байхыг уриалж ажиллах нь тодорхой болсон.
Харин АН-ын бас л гол фракциудын нэг болох МоАН санаачилгын хувьд ямар байр суурь баримтлах нь төдий л тодорхой бус байна. Тэгвэл Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуягийн удирддаг "Алтангадас" фракци Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг идэвхтэй дэмжин ажиллахаар болжээ. Тэр бүү хэл тус фракцийн албан ёсны тэргүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчийн менежер, сонгуулийн төв штабын даргаар ажиллахаар болсон байна. Н.Алтанхуяг, Х.Баттулга нарыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эсрэг үзэл бодол нь нэгтгэсэн бололтой. Дашрамд дурьдахад "Алтангадас" фракци нь 2003 оны 2-р сарын 27-ны өдөр Монгол улсын хөгжлийн төлөө, нийгэмд үйлчилдэг, ашгийн бус “Алтангадас” Ассоциаци нэрээр байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл Монголын улс төрд хамгийн гол гэгдэх хуйвалдааныг зохион байгуулж байсан улс төрийн бүлэглэл юм.
П.Энхмандах
sonin.mn
zochin · 2017/05/24
jenko Baterden avargiig eronxiilogchid ner devshij baixad box xun yaj chadxav,bolovsrol muutai geedel dairch baisan,xelsen yarisnaa sanaj bai ,odoo oorriigoo xeluulex tsag chin erj dee,ard tumen odoo arai deer songolt xiix bailgyi dee.
Зочин · 2017/05/23
За нөгөө АНын лидер аагий маань араа бодож нүхээ малтаж эхэллээ
Зочин · 2017/05/23
За нөгөө АНын лидер аагий маань араа бодож нүхээ малтаж эхэллээ
Zochin · 2017/05/23
Huvisgalt namiinhan yaj iim bodlogogui shiidver gargaj boldin be urt udaan hugatsaan d orshin togtnoson nam bj
Zochin · 2017/05/23
Ardchilsan naminhan yahaaraa iim bugdig bolovsrolgui gd tsugluulsan ym shig bugd bolovsrolgui bga ym be iim humuus er n uls turd bj boldinmuu
Hongor · 2017/05/23
Ganbaatar ingj shuud garj blhgui neg udriin dotor bolson gee biz de ingj boldog ymuu ugui ch ymu ene hund uls eh orno hugjuuleh tuluvluguu bodlogoo bga gj bi lav bodohgui bn
Зочин · 2017/05/23
Ард иргэдээ боддог хүндэлдэг ерөнхийлөгчтэй л болмоор байна даа
зочин · 2017/05/23
Монгол гэдэг улс чинь уг нь ийм дорд заяагүй юм энэ хэдэн нөхдүүдийг хэзээ сэхээрч улсаа хүндэлдэг болохыг хэн мэдэх билээ дээ Монгол улс Мөнх оршиг
Мэдээж · 2017/05/23
Мэдээж, Алтанхуяг ийм л хүн. Баттулгыг Ерөнхийлөгч болох аваас хэргээс мултарна гэж горьдож байгаа юм. Жинхэнэ хуйвалдаанч, хорчин Алтанхуягийн "увс араншин" мөн дөө.
Мэдээж · 2017/05/23
Мэдээж, Алтанхуяг ийм л хүн. Баттулгыг Ерөнхийлөгч болох аваас хэргээс мултарна гэж горьдож байгаа юм. Жинхэнэ хуйвалдаанч, хорчин Алтанхуягийн "увс араншин" мөн дөө.
Мэдээж · 2017/05/23
Мэдээж, Алтанхуяг ийм л хүн. Баттулгыг Ерөнхийлөгч болох аваас хэргээс мултарна гэж горьдож байгаа юм. Жинхэнэ хуйвалдаанч, хорчин Алтанхуягийн "увс араншин" мөн дөө.
Zochin · 2017/05/23
Ganbaatarguaig Enkhbayar noyn l shuud tulgachih shig bolloo doo ene nuhur heniih n sanalaas huvaaltsah bodoltoi orj irsen ym bol doo
Zochin · 2017/05/23
Ardiin namiinhan ch arai evtei ymuu geltei hen heniigee tataj changaahgui ovoo demjed bdg ulsin ih hurald ihenh gishuud n ardin naminh bga ym chin ardin nama songonoo
Irgen · 2017/05/23
Odoo ch nuguu nar baruunas garj nadaas 8 iher huuhed turj tsementen dr tsetseg urgaj Tsermaa avgai tseregt yvj gdg shig bieleshgui bieluulj chadahgui amlaltuuda uguud tuuchih bhdaa nuhduud
Irgen · 2017/05/23
Surahad hezee ch oroitdoggui gedeg biz dee gehde 6 uda ih surguulid orson butehguin bnlee gesniig bodohod odoo ch orood nemergui blgui dee
Zochin · 2017/05/23
Altanhuygguai yg ymar zorilgoor Battulgiig demjij bn ve ? gdg bas l ergelzeetei asudal herev Battulga songuulid ylval ALtanhuyg yu hiih ve ymar tuluvluguutei bgaa ve ???
Р · 2017/05/23
Болтвсиолоо дээшлуулдээ женко