ЯАЖ энэ сэтгэлд төрөөд байгаа гуниг айдсаа эмчлэх вэ?
2017/05/23
Сайн байна уу би ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад хүн хүнд өөр өөр стресс үүсдэг гэж бодож байна. 2 жилийн өмнөөс эхлээд дарга удирдлагын дарамтыг маш их мэдэрч 2 жилийн хугацаад маш их айж айхаараа ухаан санаа бодож сэтгэх тэнхэлгүй зөвхөн хүний хэлсэн тушаал заавраар ажлаа хийж байсан.
Энэ байдлаа сүүлийн 4 сар аль болох засахыг хичээж сэтгэл зүй өөдрөг ном уншиж байгаа гэхдээ хааяа ухаанаа алдталаа айх юм. Энийг нэг мөр эмчлээд өөрийгөө сэтгэлийн элдэв дайралтаас хамгаалж сурмаар байна.
ЯАЖ энэ сэтгэлд төрөөд байгаа гуниг айдсаа эмчлэх вэ? Нөхөртөө маш их уурладаг болсон хааяа ажилдаа хүнд хэлж уураа гаргаж чадахгүй болохоор нөхөртөө уурлаад байгаа болвуу гэж бодох юм. Манай нөхөр надад аашлуулахаараа хөөрхий бүр тэнэг юм шиг болдог чамаас маш их айдаг гэж 2-3 удаа хэлсэн. Хэтэрий оройтохоосоо өмнө сэтгэлзүйн эмчилгээнд явмаар байна…
http://www.cekc.mn
Зочин · 2017/05/26
бясалгалд суу маш үр дүнтэй би яг чам шиг байдалд орж байсан юм байна.
d · 2017/05/24
darga nartaigaa uzej tar.deesh ni yyd uruugiu hel.yos zui deer ni tasartal arga hemjee avahuul6hunees aij ajil hiihe gej yostoi baihgui shuu.
zochin · 2017/05/24
yag yunaas aij baigaa shaltgaanaa ehleed oloh heregtei. teged zunduu arga zam baigaa shuu