Монгол Төрийн тэргүүний босго өндөр
2017/05/24
Монгол төрийн үүсэл хөгжил МЭӨ 209 онд байгуулагдсан Хүннү гүрний хаан Модун Шаньюйгаас эхтэй гэж үздэг. Хүннү гүрний хаан Шаньюйгаас эхлэн төрт ёсны уламжлал тогтсон бөгөөд 1189 онд Тэмүүжин хамаг монголын хаанаар өргөмжлөгдөх үеэс Монголын төр ёсны хөгжил харцангуй шинэчлэгдэн нүүдэлчдийн нийгэм, улс төр нь бусдаас ялгарах өөрийн гэсэн онцлогтой, Монгол төр өөрийн түшмэдээ хатуу шалгуураар бэлтгэж, шалгаруулдаг системтэй болсон байдаг.
Түүхчид Хүннү гүрнийг үүсэн байгуулагдсан үеэс эхлэн Монгол төр
- Алтан хайрцгийн бодлого
- Алтан жолооны бодлого
- Алтан аргамжааны бодлого гэсэн гурван бодлогыг тасралтгүй хэрэгжүүлж эхэлсэн гэж үздэг.
“Алтан хайрцгийн бодлого” нь Монголын Их хаадын боловсруулж үе дамжуулан хэрэгжүүлж ирсэн төрийг удирдан жолоодох арга ухаан, гадаад улс орнуудтай харилцах дипломат үйл ажиллагаа, цэрэг дайны хэрэг зэрэгтэй холбогдох төрийн бодлогын хамгийн эрхэм чухал чанд нууцлагдсан хэсэг байв
Харин “Алтан аргамжааны бодлого” нь Монголын төрийн бодлогын чухал хэсэг бөгөөд Төрийн бодлогын гадаад харилцаанд хамаарах хэсгийг төлөөлөн илэрхийлж ирсэн байна. Хүннү гүрнээс эхэлсэн Монголын төрийн гадаад бодлогын гол чиглэл болж байжээ.
Гурав дахь бодлого буюу Алтан жолооны бодлого нь улс орны дотоод дахь нийгэм, эдийн засаг, төрийн байгуулалтыг удирдан хөтлөхөд чиглэсэн төрийн тусгаар тогтносон, бүрэн эрхт байдлыг хамгаалж бэхжүүлэх, шашны талаар явуулах, нийгмийн эдийн засгийн ололтыг хамгаалах, гэр бүлийг бэхжүүлэх, удмын сангаа хамгаалах, нийгмийн дэг журам, халамжийн тогтолцоо, байгаль орчноо хамгаалах цогц бодлого юм.
Энэ шалгуурыг давах өндөр боловсролтой хүнээ Төрийн тэргүүнээр тодруулдаг байсан монголчууд тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчөө сонгох гэж байна.
Анхны Ерөнхийлөгч П.Очирбат чамгүй өндөр боловсролтой нэгэн байсан. Тэрээр Ленинград хотын уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн инженерээр төгсөж техникийн ухааны дэд эрдэмтэн, эдийн засгийн шинжлэх ухааны доктор профессор цолтой. Харин удаах Ерөнхийлөгч Н.Багабанди мөн л Ленинград, Украин, Москва зэрэг ОХУ-ын хотуудын шилдэг их дээд сургуульд хүнсний технологич инженер мэргэжил эзэмшсэн нэгэн.
Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ч мөн адил хойд хөршид боловсрол эзэмшиж, Их Британид боловсролоо дээшлүүлжээ. Харин өнөөгийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Льевовын цэрэг улс төрийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсч, алдарт Харвардын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан нэгэн юм.
Энэ бол 1990-ээд оноос Монголын төрийг удирдаж ирсэн Ерөнхийлөгчдийн боловсролын түүх, монголчуудын бахархал юм. Тэдэнтэй ээлжит Ерөнхийлөгчийн сонгуулиудад монголын нийгэм, улс төрийн томоохон зүтгэлтнүүд өрсөлдөж байв. Тэд бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч доктор профессор Л.Түдэв, хуучнаар ЗХУ-ын Новосибирскийн их сургуулийн шинжлэх ухааны доктор профессор Р.Гончигдорж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, монгол судлаач Л.Дашням нарын хүмүүс. Энэ бол Монгол Төрийн тэргүүний босго өндөр гэдгийг харуулсан том жишээ.
Гэтэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид дунд боловсролтойгоо энгийн үзэгдэл мэт тайлбарлаж, улс орны эдийн засагт хамгийн их дэм өгөх ёстой байсан төмөр замын төслийг олон жилээр чөдөрлөж, төслийн хөрөнгөөс мөнгө завшин, гэмт хэрэгт шалгагдаж байгаа. Сургууль сольж хольж явсан, туйлбаргүй загнаснаа нуусан, ард түмнээ хууран мэхлэгчид өрсөлдөж байна.
XXI зуун бол оюун ухаан, техник технологийн хөгжлийн он жилүүд. Энэ зуун монголчуудаас техник технологийн хөгжлөөс алхам ч хоцрохгүй байхыг шаардаж байгаа. Хэрвээ хоцрох аваас хөгжлөөр дахин хэдэн арван жил хойш ухрах болно. Цаг үе харин монголчуудаас төрд бэлтгэгдсэн, төрийн ажилд нухлагдсан, ачааны хүндийг үүрч, гадаад ертөнцтэй ухаалаг харилцдаг, боловсролыг дээдэлдэг Төрийн тэргүүнтэй байхыг шаардаж байна.
Төрийн тэргүүнд тавигдах наад захын шалгуурыг давахгүй хүмүүсээс нийгэм ард түмний төлөө гарах халуун дулаан сэтгэлийг хүлээгээд нэмэргүй нь тодорхой. Олон зууныг дамжин ирсэн ном судар, өвөг дээдсийн сургаальд “Төр үл мэдэх түшмэдийн засаг уулнаас хүнд” гэсэн хэлц үг байдаг. Монголчууд төрт ёсоо эртнээс эмхэлж, эрхэмлэж, хэнийгээ төрд зүтгүүлэх вэ гэдгийг бодлого, ухаанаар шийдэж ирснийг энэ үг гэрчилдэг. Энэ удаа ч монголчууд олон зууныг дамжин хадгалагдаж ирсэн төрд бэлтгэгдсэн, төрд зүтгэсэн боловсролтой нэгнээ дэмжих нь чухал билээ.
Эх сурвалж:
тэнэг мал · 2017/05/25
иймхэн бодолтой учраас монгол хөгжидгүй юм. үргэлж нэг нэгнээ муулж доош нь хийж явцгаах юм. ахархан бодолтой арчаагүй хүмүүс юмаа
ganbaa · 2017/05/25
er ni bol vnen shv tehdee bas nuguuu 2ni bol bvr arai bnaa
Зочин · 2017/05/24
m.enkhbold eronhiilogch bolvol mongol uls hytadiin kolon boloh bhaa
boldoo · 2017/05/24
tiiim shvvv
battumur · 2017/05/24
manai namd yg vnendee hulgaich battulgaas oor mash olon uls orniig udirdaad awaad ywchih zaluus baina. hamgiin goln manai nam dotroo neg sanaagaar ywj chadahgui olon tiish salaad huwaagdad ter uil ywtsiig ene muu hulgaich zohion baiguulaad bgaad l haramsaj bn
Зочин · 2017/05/24
Хүн ер нь боловсрол, мэдлэгийнхээ хэмжээгээр бодож сэтгэдэг. Мөн хүмүүжсэн орчин, хүмүүжил бас их нөлөөтэй. Энэ гурван нэр дэшигчид аль нь ч тэнцэхгүй хүмүүс. Улсаа боддог гэвэл би л лав итгэхгүй дээ.