Энэ сонгуулийг тэд удирдана
2017/05/24
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлэхэд нэг сар, хоёр хоногийн хугацаа үлдлээ. СЕХ энэ сарын 27-нд М.Энхболд, С.Ганбаатар, Х.Баттулга гуравт нэр дэвшигчийн үнэмлэх олгоно. Ингээд сонгуулийн сурталчилгаа ирэх сарын 6-наас 24-нийг дуустал үргэлжлэх юм.
Тиймээс намууд сонгуулийн бэлтгэлээ хэдийнэ хангажээ.
МАН. Эрх баригч намын Сонгуулийн штабыг Элчин сайд С.Баяр удирдах нээ гээд хэсэг шуугисан. Гэхдээ тэр саяхны нэгэн хэвлэлд ярихдаа “...Би дипломат албанд байгаа учраас намын ажилд оролцохгүй, намын тухай ярихгүй. Оролцох, ярилцах эрх маань хуулиар хаагдсан” гэсэн. Энэ үнэн. Хэдийгээр Монгол төрийн бүх эрх мэдэл намд нь төвлөрсөн ч төрийн тусгай албанд зүтгэж байгаа энэ хүн сонгууль удирдаж болохгүй гэдгийг хуулиар тогтоосон. Гэсэн хэдий ч 2005 оноос хойш энэ нам С.Баяргүй сонгуульдаж үзээгүй гэхэд болно. Ерөөсөө л МАН-ын сонгуулийн зүг чигийг заагч нь С.Баяр юм.
Гэхдээ албан ёсоор бол МАН-ын Сонгуулийн штабыг намын генсек Д.Амарбаясгалан удирдана. Тэрээр мөн нэр дэвшигч М.Энхболдын Ерөнхий менежерийн үүргийг гүйцэтгэнэ. Мөн Д.Амарбаясгалангийн хувьд хэвлэл мэдээлэл, сонгуулийн сурталчилгааны PR зэргийг давхар хариуцаж буй ажээ. Түүнчлэн Штабын дэд даргаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ажиллах юм байна.
МАХН. Энэ намын буюу нэр дэвшигч С.Ганбаатарын Сонгуулийн штабыг Монгол Улсын Шадар сайд асан, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар удирдана. Харин Ерөнхий менежерээр нь МАХН-ын генсек Э.Эрдэнэжамьян, Хэвлэл мэдээлэл, сонгуулийн сурталчилгааг МАХН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулга хариуцан ажиллах юм байна.
АН. Сөрөг хүчний хувьд Сонгуулийн штабыг намын дарга С.Эрдэнэ даргалж, Х.Баттулгын ерөнхий менежерээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ажиллах юм байна. Хэвлэл мэдээлэл, сонгуулийн PR-ыг АН-ын хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан Нарийн бичгийн дарга О.Магнай хариуцна гэсэн мэдээлэл байна.
Б. Дамдин-Очир
Amjilt · 2017/05/25
MAXH-d amjilt yadaj 20 huvi avaarai Ganbaatariin 10, enkhbayar guain 10huviig aldalgui avah bhaa amjilt
зочин · 2017/05/24
МАХН-д амжилт хүсье
ard tumen · 2017/05/24
Oyunbaatariin namiig ard tumen demjij bna surtchilgaagaa mash sain hiigeerei, MAN-in amlalt yuu bolov budaa odoo amlah yum uldsiimu, MAN-iig garhaas omno ni AN ard tumniig elgeer ni hevtuulsen odo MAN-iig garsnaas hoish yumnii une bur osch bna jishee ni ochnoon maltai baij mahnii une yaj osch bna. MAN AN-iin ofshortonguudiin mongiig shalgaj oruul ir, ene 3 hun moriin hotolbortoo uuniig oruulj ogoh heregtei baih, ard tumnii amidral uneheer hund bna. MAN-iin amlalt bugd esreg bolson yadaj ahmadiin tetgeveriin nasiig hurtel nemchlee uunees bolj zaluuchuudad ajil oldohgui hetsu bna
zochin · 2017/05/24
haus bayar burhan ymu chotgor ymu.zug chig zaagch geh shig