“МонГал товчоон” төслийн албан ёсны нээлт ”Өргөө” Imax кино театрт боллоо
2017/05/27
"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг санаачлагч, хөтлөгч П.Анужингийн "Энэ цагийн 81 тэргүүн цадиг"-ийг баримтат туурийн аргаар зангидан хүргэх "МонГал товчоон" портрэментари төсөл хэрэгжиж эхлээд нэвтрүүлгийн эхний дугаар эрхэм үзэгч та бүхэнд толилуулахад бэлэн болжээ.
Төслийн нээлтийг “Өргөө” кино театрын Imax салбарт зохион байгуулж, хамгийн эхний зочин болох Төрийн соёрхолт, найруулагч Намнангийн Наранбаатарын тухай өгүүлэх нэвтрүүлгээ хүрэлцэн ирсэн зочидод толилууллаа.
“МонГал товчоон” төсөл нь яг өнөө үед ид хийж, бүтээж, амжилт үзүүлж яваа салбар салбарын шилдэг 500 гаруй хүнээс 81 залуусыг сонгон авч, тэдний түүхийг бичиж үлдээж буй баримтат кино төрлийн уран бүтээл гэдгээрээ онцлогтой юм.
Тус нэвтрүүлгийг “Монгол кино” пикчерс, “Шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат кино бүтээгчдийн нийгэмлэгтэй хамтарч бүтээжээ.
Нэвтрүүлэг ирэх долоо хоногоос “Боловсрол” ТВ-ээр орон даяар цацагдах юм байна.
Дэмжигч · 2017/05/27
Анужин баяр хүргэе. Энэ л шүү дээ